|

Япон дахь монголчууд Чингис хааныг доромжилсныг эсэргүүцэж жагсав

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

Японы бага дунд сургуулийн хүүхдүүдийн уншдаг "Корокоро” комик сэтгүүлд  Чингис хааны духан дээр ёс бус зураг зурж хэвлэлтэнд гаргасан билээ.

Сэтгүүлд "Чингис хаан"-ы "Чин"-г нь авч Чин Чин буюу эр бэлэг эрхтэн гэж бичээд хааны духан дээр нь эрхтэн зурсан байгаад бухимдсан монголчууд тус сэтгүүлийг гаргадаг Шогакүкан хэвлэлийн компанийн гадна цуглаж эсэргүүцлээ илэрхийллээ.

Монголчууд редакц руу нь хандан бусад улсын түүх соёлд хүндэтгэлтэй хандахыг хүсэж, худалдаанаас татахыг шаардсан ч хэвлэлийн компани зах зээлээс татаж аваагүй тул ийнхүү цуглаан зохион байгуулжээ.

 

Жагсаалд мөн өвөрмонголчууд оролцсон байна. Жагсаалд оролцогчид "Тус компани өөрсдийн ашиг орлогын төлөө монгол үндэстнийг гутааж болохгүй" гээд зөвхөн уучлалт гуйгаад зогсохгүй сэтгүүлээ татан авахыг шаардлаа. 

Хэрвээ бидний шаардлагыг  гуравдугаар сарын 2-ны дотор биелүүлэхгүй бол бид өмгөөлөгчид хандан шүүхэд нэхэмжлэл үүсгэх болно гэв. 

А.Мишээл | GoGo.mn
 

1183
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.