|

"Нисдэг" Жордан "Хаан" Жэймсээс илүү илүү

 
Телевизийн нэрт хөтлөгч Скип Бэйлесс алдарт Майкл Жордан өнөө цагийн шилдэг тоглогч Леброн Жэймсээс яагаад илүү вэ гэдгийг нотлох маргашгүй баримтуудыг тоочжээ.
 
"Эхлээд ерөнхий үзүүлэлтүүдээс эхэлье. Майклын аваргын төлөөх тоглолтуудын харьцаа 6-0, тэр аваргын төлөөх тоглолтын Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийг шагналыг зургаан удаа гардсан. Харин Леброн ганц л удаа. 
 
Бөмбөг таслалтаараа Жордан лигийг гурвантаа тэргүүлж байсан бол Жэймст ийм амжилт байхгүй.
 
Лигийн шилдэг хамгаалан тоглогчдын бэлгэдлийн шигшээд Майкл есөн удаа нэрлэгдэж байсан бол Леброн зургаан удаа.
 
Улирлын шилдэг хамгаалан тоглогчоор Жордан шалгарч байсан бол Жэймс хэзээ ч энэ шагналыг авч байгаагүй” хэмээн Бэйлесс "томорчээ”.
 
Аваргын төлөөх цувралд Жэймс хэдэнтээ бүтэлгүйтэж байсан бол Жорданы тамирчны замналд тийм "хар бараан” түүх байхгүйг мөн дурдсан байна.

927
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.