|

Рассел Уэстбрүүкийн трипль-дабль үргэлжилсээр

Өнөөдөр Оклахома Сити Тандер талбай дээрээ Торонто Рэпторсыг хүлээн авч 108-104 харьцаатай буулгаж авлаа. Тоглолтын баатраар Рассел Уэстбрүүк байж тэр өнөөдөр 30 оноо 11 с.б.а 17 о.д хийж энэ улирлын 7 дахь трипль-даблаа хийсэн. Түүнд багийн хоёр төвийн тоглогч болох Ибака, Кантер нар тус бүр 21 оноог авч багаа ялалтанд хүрэхэд их тус нэмэр боллоо. Харин багийн лидер болох Кевин Дюрантыг байхгүйд Уэстбрүүк сүүлийн 10 тоглолтонд 34 оноо 11.2 дамжуулалт 10.3 с.б.а дунджилж  мөн сүүлийн 50 жилд 10 тоглолт дараалан 33-10-10 гэсэн үзүүлэлтийг дунджилсан тоглогч бол Майкл Жордан байсан бол энэ амжилтан дээр Рассел Уэстбрүүк нэмэгдэж орж ирлээ.

Ингэснээр хамгийн сүүлд 30 оноо 15 дамжуулалттай трибль-дабль хийсэн 6 тоглогч байдаг. Тэдгээр 6 тоглогч 

  • Мэжик Жонсон
  • Жэйсон Кидд
  • Барон Дэвис
  • Леброн Жэймс
  • Ражон Рондо
  • Рассел Уэстбрүүк

​Та сүүлийн 10 тоглолтонд трибль-дабль дунджиллаа. Ингэснээр та агуу Майкл Жордантай энэ рекорд амжилтыг хамт эзэмших боллоо?

Би Майклын тоглолтыг үзэж өссөн. Харин би энэ агуу хүнтэй ингээд мөр зэрэгцэн орж ирнэ гэж огт төсөөлчиж байсангүй

Кевин Дюрантын эзгүйд таны амжилт огцом дээшиллээ гэж олон хүмүүс ярьцгааж байна?

Бид бол ахан дүүс шиг хүмүүс. Нэг нь байхгүйд нөгөө нь орон зайг нь нөхөхөд тийм муу зүйл гэж үү. Кевинийг удахгүй бэртлээсээ иргэж ирнэ гэж итгэлтэй байгаа. Тэр одоо ч гэсэн бид нартай хамт бэлтгэлээ хийж байгаа. Тиймээс удахгүй ирнэ. Би Кевинийг эзгүйд ийм амжилт гаргаад байгаан биш. Энэ бол сагсанбөмбөг бас багаараа тоглодог. Би ганцаараа тоглох байсан бол өшөө илүү амжилт гаргах байсан.

 

 

 

 

 

 

1421
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.