|

Грекийн 7 настай хөгжимчин тусгаарлалтад байгаа хүмүүст зориулж ая зохиожээ

 

Грекийн гоц авьяастай долоон настай хүү Стелиос Керасидис коронавирусийн халдвараас сэргийлж гэртээ байгаа, нийгмээс тусгаарлагдсан дэлхийн иргэдэд зориулж "Тусгаарлалтын вальс” зохиожээ. Бяцхан хүүгийн зохиосон аяыг YouTube хуудсанд хэдийнээ 43,000 гаруй удаа үзэж хит болжээ.

 

Авьяаслаг хөгжимчин "Сайн уу залуусаа, би Стелиос байна. Удахгүй далайд сэлэх чөлөөтэй болох тул жаахан л тэвчээртэй байцгаая. Өөрийнхөө зүгээс та нартаа бяцхан зүйл зориулья” гэжээ. Ковид-19 цар тахлаас болж бусдаас тусгаарлагдсан, өвдөж шаналсан хүмүүст зориулж бичсэн вальсын аяз хүүгийн зохиосон гурав дахь хөгжим ажээ.

Стелиос хүү төгөлдөр хуурчид болох Фотис болон Агате Керасидис нарын гэр бүлд 2012 онд мэндэлжээ.

 Гурван настайдаа анх удаа олны өмнө гарч төгөлдөр хуур тоглож байжээ. 2018 онд Нью-Йоркийн Карнеж Холлд, өнгөрсөн жил Лондоны Эзэн хааны Альберт Холлд Элтон Жоны алдарт улаан төгөлдөр хуурыг дарсан байна.

Грек улс нь Европын бусад улс орноос хамгийн удаан хугацаанд хорио цээрийн дэглэмд байгаа бөгөөд сар гаруйн өмнө Засгийн газрын шийдвэрээр сургуулиудыг хаажээ. Тус улсад коронавирусийн халдварын 1,755 тохиолдол бүртгэгдэж 79 хүн нас баржээ.

Эх сурвалж: The Guardian


1035
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1986 2014-07-30
  • Кремлиэс Путины "нууц"-ыг задалжээ Үзсэн   1625 2015-08-31
  • Болдког Ц.Нямдорж даргыг нэвтрүүлэгт оруулсны төлөө гүтгэн доромжилжээ Үзсэн   1140 2016-10-10
  • Үзэгчдийг талцуулсан Жанна, Насаа нар Үзсэн   1108 2018-03-26
  • Бурханы Ивээлээр Дүүрэн Үйлчлэл (Share Him 2010) Үзсэн   2295 2014-07-18
  • Хуурамч мөнгөн дэвсгэртээс болгоомжил Үзсэн   996 2016-08-11
  • Маша и Медведь - Репетиция оркестра (Masha and the Bear - The grand piano lesson) Үзсэн   4494 2014-07-15
  • Хүчирхэг амьтдын итгэмээргүй тулаан Үзсэн   1412 2017-08-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.