|

Сурагчдаа “Гахай, гуйлгачин” гэж загнасан багш халагджээ

ОХУ-ын Чебоксарын 56 дугаар сургуулийн орос хэл, утга зохиолын багш тавдугаар ангийн сурагчдыг хог хаялаа гэж уурлан, "Гуйлгачин, гахай" хэмээн загнажээ.

"Гахайнууд аа, надад хэл дээ. Шалан дээр юу байна? Хэн нэг нь дутуу гудраа юу? Та нарын хогийг том хүн араас чинь цэвэрлээд явж байна” гэх зэргээр загнасан байна.
 



Сурагчид түүний яриаг гар утсан дээр бичиж, олон нийтийн сүлжээнд тавьсан байна. Чебоксар хотын захиргаа тэрхүү бичлэгийг үзээд, хотын бүх сургуулийн багш нарт ёс зүйн талаар сургалт явуулах шийдвэр гаргасан бол 56 дугаар сургуулийн захирал албан ёсоор уучлалт гуйжээ.

Ууртай багшид сануулга өгсөн ч өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь, Чебоксар хотын боловсролын газраас тус сургуульд сэтгэл зүйчдийн баг илгээж, загнуулсан сурагчдын сэтгэлийн шархыг анагаахаар болсон байна.

623
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.