|

Оюутнууд руу дунд хуруу гаргасан МУИС-ийн багшид ямар хариуцлага тооцох вэ

 

Өнгөрсөн баасан гаригт МУИС-ийн оюутнууд "Сургалтын төлбөр хэд өндөр байна, сурагчдын ар гэрийнхнийг бодолцон үзэж, инфляцийн түвшинтэй харьцуулж байж сургалтын төлбөрөө нэмнэ үү гэх уриа лоозонг барин жагссан. Энэ үеэр МУИС-ийн Социологи нийгмийн тэнхимийн багш О.Мөнхбат нь сургуулийн оюутнуудыг "Даварсан юмнуудыг зайлуулаач" хэмээн зандарч, мөн оюутнуудыг малаар нь дуудаж, тайлбар шаардсан оюутнууд руу дунд хуруу гаргасан юм. 

Түүний эл үйлдлийг буруутгаж, оюутнуудаа доромжилсон багшид заавал хариуцлага тооцохыг олон нийт шаардаж эхэлсэн. Энэ дагуу БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт болчимгүй үйлдэл гаргасан багшид хариуцлага тооцох үүрэг өгсөн байна. Хуулийн дагуу БСШУС-ын сайд нь аль нэг сургуулийн багшид шууд хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй аж. Тиймээс МУИС-ийн захирал ийнхүү үүрэг өгөөд байгаа нь энэ юм байна. 

Одоогоор түүнд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Мөн хариуцлага тооцсоноо заавал олон нийтэд мэдээлэхийг иргэдийн зүгээс МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас шаардаж байна.


Б.Анир 

https://www.youtube.com/watch?v=Zsa-hnB3rr4


1278
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.