|

Үдийн цай: Ууган сургууль сурагчдын хоолыг тамхины хайрцаг, хирэндээ баригдсан саваар зөөвөрлөж байгаад багш нар бухимдав

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2020 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн сурагчдыг үдийн хоолоор хангах үүрэгтэй. Нийслэлийн тэргүүний нэгдүгээр сургуульд "Үдийн цай" хөтөлбөр нь үдийн хоол болсон аж. Гэтэл өдгөө цайны газар нь шүүхийн маргаантай асуудал үүсчихээд байгаа эзэнгүйдсэн байна.

Тодруулбал, нэгдүгээр сургуулийн захиргаа хүүхдийн үдийн цайнд хаяг, шошгогүй, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурагчдын үдийн цайнд өгч байгааг тус сургуулийн багш нь цахим орчинд дэлгэлээ. 

Багш нарын зүгээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрөөтэй бүтээгдэхүүнийг сурагчдадаа өгөхгүй хэмээн эсэргүүцэхэд "Үүнийг тараахгүй бол захирал ажлаас нь хална” хэмээн хяналт тавих ёстой эмч нь хэлсэн гэв.  Одоогоор тус сургуулийн цайны газрын асуудал шүүхийн шатанд явж байгаа юм байна. Иймээс хүүхдийн үдийн цайг таслахгүйн тулд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилж, хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг тус сургуулийн багш нар ийнхүү эсэргүүцэж буйгаа Монголын ҮЭ-д ханджээ.




1214
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.