|

Гэр цэвэрлэдэг робот

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын гэр ахуйн зориулалттай робот бүтээдэг "Irobot” компани "iRobot Genuis home intelligence” аппликэйшнийг бүтээжээ. Үүгээр шал угаадаг "Враава жет” болон тоос соруулдаг "Роомва”  роботыг удирдах юм байна. Мөн цэвэрлэгээ хийхдээ гэрийн эзний зуршил, хүсэл сонирхолд тулгуурлаж хийх давуу талтай. Компанийн захирал Колин Ангель "Энэ робот нь  цахимаар шинэчлэгдэн сайжирч  илүү ухаалаг болно. Гэхдээ  хэрэглэгчид  роботуудыг хаана, хэзээ, яаж цэвэрлэгээ хийж байгааг хянаж болно” гэв.  Гэр цэвэрлэдэг ухаалаг роботыг  "Clean zones” функцийн тусламжтайгаар цэвэрлэгээ хийх шаардлагатай газар нь явуулж болдог гэнэ. Тухайлбал, гэрийн тоосыг соруулдаг  "Роомба” болон шал угаадаг "Браава жет м6” загварын робот нь бохирдсон газрыг илрүүлэхийн тулд ажиллах явцдаа хуримтлуулсан   мэдлэгээ ашигладаг байна. Мөн буйдан, ширээ, гал тогооны өрөөний ширээний тавцан зэрэг тодорхой газрыг цэвэрлэхийг санал болгодог аж. Гэхдээ цэвэрлэгээ хийх газрынхаа ухаалаг зургийг гаргаснаар тодорхой газруудад  болон  хир хог хуримтлагдсан  эд зүйлтэй газар цэвэрлэгээ хийх боломжтой. Харин энэ даалгаврыг гүйцэтгэхийн  тулд аппликэйшн эсвэл дуут шуудан ашиглан команд өгснөөр робот яг хаана очиж цэвэрлэгээ хийхээ мэдэж авдаг байна. Ухаалаг роботыг удирдаж ажиллуулдаг аппликэйшн нь байршил тодорхойлдог "Life 360” үйлчилгээг ашигласнаар гэрт хүн байхгүйг мэдснээр хэзээ  цэвэрлэж эхлэх, гэр бүлийн гишүүдээс нэг нь гэртээ ирмэгц цэвэрлэхээ болих боломжтой гэнэ. Мөн өөр нэг үйлчилгээ нь гэрийн эзний  зохиосон цэвэрлэгээний хөтөлбөрийн дагуу ажиллах юм байна. Гэр цэвэрлэдэг ухаалаг роботууд нь тодорхой өгсөн заавраар том өрөө, гал тогооны тоосыг баасан гаригийн орой соруулах, хоол идсэний дараа хоолны өрөөг цэвэрлэхийг санал болгодог аж.Үйлчлүүлэгчид тохиромжтой өөр нэг нөхцөл нь цэвэрлэгээ хийх хуваарийг урьдчилан зохиох боломжтой. Ингэснээр тоглоомын өрөөг оройн цагаар  цэвэрлүүлж болох аж.


 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



725
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.