|

Нүднийхээ хөдөлгөөнөөр зурагтаа удирдаж болно

Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бидний төсөөлж, зөгнөж байсан тэр хэмжээнд өнөө цагт хүрч ирээд байна. Үүний нэг бол ердөө харцаараа зурагтаа удирдаж болдог технологи юм. Тодруулбал, "Netflix” компани өөрсдийн /айос/ апп-наа түшиглэн бараг л ид шидийн зүйлийг бүтээжээ. Энэ бол "Eye Nav” /Ай нав/ нэртэй апп-ныг ашиглан нүднийхээ хөдөлгөөнөөр гэрийнхээ зурагтаа удирдах шинэ боломж, үйлчилгээ юм.

Бид анх зурагт гэх шидэт хайрцагтай танилцаад бараг 90 орчим жилийг ардаа орхисон байна. Энэ богинохон хугацаанд бидний мэдэх, бидний эдэлж хэрэглэж ирсэн зурагт сайжран шинэчлэгдсээр өнөөдөр оюун ухаанаараа удирдаж болдог технологитой нүүр тулаад байна. Үүний нэгэн тод жишээ бол үзэгч таны харж байгаа ухаалаг гар утсанд суурилагдсан шинэ үеийн апп юм. Төсөөлөөд үз лдээ... Зурагтаа үзэх гэж байгаа хүн ухаалаг гар утасныхаа /Ай нав/ нэртэй апп-наа ашиглан нүүр ам, нүднийхээ хөдөлгөөнөөр зурагтынхаа сувгийг солих, дуугаа чангалах, ухаалаг зурагтаасаа мэдээ мэдээллээ хайж олох боломжтой боллоо гээд... Энэ зүйл бодит байдалтайгаа учраад байна.

Энэ /Ай нав/ нэртэй апп-ныг санаачлан, хөгжүүлэгчид бол программист мэргэжилтэй Бен Рукс, Жон Фокс, Стив Хендерсон нар юм. Тэдний бүтээсэн энэ апп бүхий үйлчилгээ дэлхий нийтэд шинэ нээлт авчирч, дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниуд болон алдартай /IPTV/ компаниуд хамтран ажиллах болно гэдэгт тэд итгэлтэй байгаа төдийгүй найдвар тавьж байгаа. Одоогоор гарааны технологи, шинэ нээлт учраас хараахан төгс гүйцэтгэлтэй болж амжаагүй. Гэхдээ нүдний хөдөлгөөн, нүүрний хувирал, толгойны хөдөлгөөн, дуут хоолойн команд нэг бүрийг түшиглэн хослуулан хөгжүүлэх боломжтой. Үүнтэй ижил төстэй үйлчилгээтэй технологи хөгжүүлэгчидтэй хамтран ажиллавал илүү боловсронгуй болно гэж харж байна.



1094
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.