|

Чилийн цагдаа нар 16 настай хүүг гүүрнээс шиджээ

Чилийн нийслэл Сантьяго хотод болж буй жагсаалын үеэр цагдаа нар 16 настай нэгэн хүүг гүүрнээс шидсэн хэрэг гарчээ. Хүү Мапочо голын цементэн суваг руу унаж, ухаангүй хэвтэж байгаа  нь дүрс бичлэгт үлджээ. Түүнийг ухаан орсны дараа гал түймэртэй тэмцэх албаныхан эмнэлэгт хүргэсэн байна.

Чилийн цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч, генерал Энрик Монрас хүү тэнцвэрээ алдаж, өөрөө унасан байж болзошгүй гээд гэхдээ цагдаагийн алба хаагчид буруутай нь тогтоогдвол болсон хэрэг явдлын төлөө хариуцлага хүлээхийг үгүйсгээгүй байна.

Гэгээн Мариагийн эмнэлэгт хүргэгдсэн хүүгийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

Өнгөрсөн оны аравдугаар сараас үргэлжилж буй нийгмийн тэгш бус, шударга бус байдлыг эсэргүүцсэн жагсаалыг тараахын тулд Чилийн хууль хүчнийхэн балмад үйлдэл гаргаж байгааг олон улсын хэмжээнд шүүмжилж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хууль хүчнийхэн хүний эрхийг зөрчсөн гэх нийт 8575 хэрэг бүртгэгдсэн бөгөөд дөнгөж 16 цагдаагийн алба хаагч үүний төлөө хариуцлага хүлээсэн байна.

938
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.