|

YouTube | Хамгийн их хандалттай бичлэгээр Baby Shark дуу тодорлоо

 

Өмнөд Солонгосын хүүхдийн дууны Pinkfong компанийн "Baby Shark” дуу дүрс бичлэгийн алдарт YouTube хуудасны хамгийн хандалттай бичлэгээр тодорлоо. Энэ дууг одоогийн байдлаар 7.04 тэрбум удаа үзээд байна.

 Ингэснээр өмнөх рекордыг эзэмшигч Луйз Фонсигийн "Despacito” дууны амжилтыг эвдсэн юм. Одоогийн байдлаар "Despacito” дууг 7.03 тэрбум удаа үзжээ.

Хүүхдийн дуу, хүүхдийн контент үйлдвэрлэдэг Pinkfong компани зөвхөн YouTube дэх хуудсаараа 5.2 сая ам.доллар олоод байна.

Уг дууны эх хувилбар нь 2007 онд зохиогдсон байдаг. Тухайн үед Германын дуучин "Kleiner Hai” нэртэйгээр анх цацаж байжээ. Гэвч дээрх дуу нь европдоо бага зэрэг алдаршаад өөр амжилт олоогүй юм.

Харин Өмнөд Солонгосын Pinkfong компани зохиогчийн эрхийг авч улмаар 2015 оны арванэгдүгээр сард YouTube хуудсанд албан ёсоор оруулжээ.


763
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.