|

“YouTube”-н бүх цаг үеийн хамгийн алдартай бичлэгүүдийг жагсаажээ

НЬЮ-ЙОРК. /TASS/.Америкийн долоо хоног тутмын "Newsweek” сонин "YouTube”-н бүх цаг үеийн хамгийн алдартай 7 бичлэгийг жагсаажээ. Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг "YouTube” платформ үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан энэхүү жагсаалтыг гаргасан байна.


"YouTube” үүсгэн байгуулагдсан эхний жилд мэргэжлийн замналаа хэдийнээ өндөрлөсөн Бразилын шигшээ багийн хөлбөмбөгчин Роналдиньогийн сургуулилтын бичлэг тус хуудаст хамгийн их үзэлттэй бичлэг байжээ. "Nike” компанийн байршуулсан уг бичлэг нь устгагдсан хэдий ч хожим бичлэгийг дахин байршуулсан байна.


2006-2007 онуудад Охайо муж улсын бүжигчин Жадсон Лайплигийн хийсэн "The Evolution of Dance” нэртэй 6 минутын бичлэг дээд амжилт тогтоож байжээ. ТэрбээрХХзууны эхээр алдартай байсан хэд хэдэн бүжгийн үндсэн хөдөлгөөнүүдийг үзүүлжээ. 8 сарын хугацаанд энэ бичлэгийг 70 сая удаа үзсэн байна.


2008 онд Канадын дуучинАврил Лавины "Girlfriend” дууны клип хамгийн алдартай байжээ. 2007 оны эхээр цацагдаж байсан тус дууны клипний үзэлтийн тоо 2008 оны 7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 2009 он хүртэл амжилтаа хадгалсаар байжээ. Дараа нь Их Британийн нэгэн хүү Чарли ах Гарригийн хурууг хазсан бичлэг үзэлтийн тоогоор тэргүүлсэн байна.


Жагсаалтад мөн дуучин Жастин Биберийн "Baby” дууны клип, БНСУ-ын дуучин "Psy”-н "Gangnam Style”, дуучин Луис Фонси, Дэдди Янки нарын "Despacito” дуунуудын клипүүд багтжээ. 2017 оны 1 дүгээр сарын 12-нд тавигдсан "Despacito” дууны клип нийт 6.6 тэрбум үзэлттэй байжээ.


"YouTube” платформыг "PayPal” төлбөрийн системийн ажилтнууд байсан Чад Херли, Стив Чен, Жавед Карим нар2005 оны2 дугаар сарын 14-нд байгуулж байжээ. Тэд "YouTube”-гGoogleкомпанид 1.65 тэрбум ам.доллароор худалдаалсан тухайгаа 2006 оны 10 дугаар сард мэдэгдэж байжээ.

 
 
Монцамэ агентлаг
1147
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.