|

Энэ зуны хит дуу “Despacito”

Пуэрто Рикагийн дуучин Луис Фонси-гийн "Despacito” лайв стримингийн дээд амжилтыг тогтоогоод байна. Реппер Daddy Yankee-тай хамтран дуулсан энэ дуу "Spotify", "Apple Music", "Google Play", "Amazon Unlimited", "Deezer" гээд бүхий л стримингийг манлайлж байна. Одоогийн байдлаар 4,6 тэрбум удаа тоглогдсон нь Жастин Биберийн "Sorry” дууг /4,38 тэрбум удаа/ ардаа орхисон гэсэн үг юм. 

Фонси дуугаа испаниар дуулсан бөгөөд ингэж хит болж дэлхийг байлдан лагуулна хэмээн төсөөлөөгүй ажээ. "Энэ бол бараг солиорол. Мэдээж би дуугаа хит болгохыг зорьж хийсэн, гэхдээ ийм толгой эргэм амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй. Дууг минь сонсоод хүмүүс бүжиглээсэй л гэж бодсон юм” хэмээн дуучин BBC-д ярьжээ. 
"Despacito” одоогийн байдлаар дэлхийн 35 орны хитийг тэргүүлээд байна, түүн дотор Их Британи, Испани, АНУ-д. АНУ-ын Billboard-ийн топ 100-д сүүлийн 11 жилийн турш латин дуу орж ирээгүй байсан юм. 1996 онд Испанийн "Los del Rio” хамтлагийн Macarena дуу топ 100-д орж байжээ. "Despacito” гэдэг нь "аажуухан, удаавтар” хэмээн орчуулагдана. 
Дуу мэндлээд дөнгөж хагас жил болж байгаа юм. Энэ дууг Жастин Бибер хүртэл саяхан жаахан өөрчлөн дуулсан. Ингэхдээ дахилтыг испаниар, бусдыг нь англиар дуулжээ. Жастин дууг амьдруулж чадаагүй гэж олон хүн шүүмжилж байгаа юм. "BBC"-д өгсөн ярилцлагадаа Фонси Жастинд уурлаагүй хэмээн хэлжээ. Фонси саяхан дуугаа португалиар бас бичүүлсэн байна. Энэ дууны YouTube дэх хандалт нь 2,6 тэрбум хүрээд байгаа ч цаг, минут тутам нэмэгдэж байгаа учраас тун удахгүй түүхэн амжилтыг тогтооно гэж олон хүн хүлээж байна. 
 

1202
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.