|

"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

 

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон "Токио 2020" зуны олимпын наадмыг Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн 13 телевиз хамтран албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэхээр боллоо.

Өмнө нь Монголын телевизүүд зуны олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн, уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, телевиз үзэгчдэд дуртай спортоо мэргэжлийн тайлбартайгаар үзэх сонголт өгсөн явдал байсан юм. Үр өгөөжтэй энэхүү хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн "Токио 2020" зуны олимпын XXXII наадмын шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг 13 телевиз хамтран авч, олимпын наадмыг үзэгчдийн хүртэл болгохоор нэгдэн ажиллаж байна. 

Телевизүүд нэгдсэн бодлого төлөвлөгөө, маркетинг, техник технологи болон хүний нөөц бүрдүүлэн ажиллах бөгөөд энэ хүрээнд телевизүүд олимпын наадам угтсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл, спорт танин мэдэхүйн контентууд бэлтгэж, 13 телевизийн эфир болон мэдээллийн бусад хэрэгслээр жигд түгээх юм.

Олимпын наадмын үеэр Токио хотноо 4 сурвалжлах баг ажиллаж, Монголын тамирчдын мэдээлэл, олимпын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг шуурхай хүргэхээр бэлтгэлээ хангаж байна.

Олон сувгийн сонголт нь үзэгчдэд нэгэн зэрэг 13 өөр спортын төрлийн тэмцээн үзэх боломж нээх ба Олимпизм, спортыг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд том түлхэц болох юм.

Дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн тайлбар, хамгийн олон спортын төрөл үзүүлэх, хамгийн олон телевиз нэгдэн дамжуулах олимпын наадам эхлэхэд 99 хоног үлдлээ.

United by Emotion

C1, EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV


918
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.