|

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Электрон тамхи сайн, муу, уламжлалт тамхи хор ихтэй эсхүл багатай гээд л хүн бүр өөрсдийн уншсан сэдвийн хүрээнд өөр өөр мэдээ дамжуулж, одоо яг алиныг нь сонгохоо мэдэхгүй харьцуулж байвал та энэхүү нийтлэлд анхаараарай.

Ийнхүү харьцуулалт хийхэд орчин үеийн залуус яагаад электрон тамхи сонгох болсныг ойлгоно. Гэвч хамгийн аюулгүй бас хямд эрүүл арга зам нь тамхи татахгүй байх билээ.

Уламжлалт тамхи болоод электрон тамхины гол ялгаа юу вэ?

Уламжлалт тамхи навч, өвсөн ургамлын шинж чанартай найрлагыг шатааж никотин ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэнийг халааж никотин ялгаруулдаг онцлогтой. Хэдийгээр никотин нь донтуулагч бодис ч электрон тамхины никотин ялгаруулах нь уламжлалт тамхинаас хөнөөл багатай учир хүмүүс электрон тамхийг зөвлөдөг.

Тэгвэл уламжлалт тамхи, электрон тамхи хоёрын ялгааг харьцуулан үзэцгээе.

Хор хөнөөлийн хувьд:

Уламжлалт тамхи нь өвс, навчин гаралтай найрлагыг шатааж, хэдэн мянган төрлийн хорт бодис ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэн никотин, амт үнэр оруулагч найрлагуудыг халааж никотин ялгаруулдаг. 

Тамхидалтаас үүдэлтэй өвчлөлийн ихэнх нь уламжлалт тамхитай холбоотой байдаг бол электрон тамхинд агуулагддаг химийн элементүүд бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. 

Жишээлбэл AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна.   

Гэхдээ ихэнх улсад 21 наснаас доош насныхан хэрэглэхгүй байхыг зөвлөдөг гэдгийг битгий мартаарай.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын стандарт хангаагүй хуурамч цахилгаан тамхи хэрэглэх нь эрүүл мэндэд асар хортой, эрсдэлтэй байдаг учраас сонголт хийхдээ анхаарах хэрэгтэй байх нь. 

Электрон тамхи нь огт аюулгүй сонголт биш боловч уламжлалт тамхитай харьцуулбал хөнөөл багатай гэдэг нь тогтоогдсон.

Никотины агууламжийн хувьд:

Электрон тамхи, уламжлалт тамхи аль аль нь никотин ялгаруулна. Ялгаа нь никитоныг хэрхэн ялгаруулж байгаа аргад нь оршино. Уламжлалт тамхины хувьд никотины хэмжээ нь өдөрт татах ширхэгээс, хэрхэн татахаас(уушгилах эсхүл сорох) хамаарна. Харин электрон тамхины хувьд хүн өөрөө хэр их никотины агууламжтай байлгахаа сонгож болдог юм.

 

Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7500 гаруй төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элемэнтүүд байдаг.


676
  • Өвөө ч үзүүлж өгч байна даа Үзсэн   1285 2015-09-10
  • Үзэгээ нэг ч таслалгүйгээр тойрог зурангаа уран зураг зурж байна Үзсэн   4014 2014-08-01
  • Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх Үзсэн   744 2022-06-07
  • Хүн нохой хоёрын зодоон Үзсэн   1948 2014-11-28
  • Мууранд ийм их хайртай байх гэж Үзсэн   1180 2015-08-21
  • Тогоочийн клуб нэвтрүүлэг Үзсэн   1232 2015-01-05
  • Эрчүүдийн айдас хүйдэс Үзсэн   861 2019-05-09
  • Зэвүүн яриа - Suld spinning-ийн захирал Сүлд оролцлоо Үзсэн   1350 2017-08-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.