|

Колонк дээр тамхи татаж буй залууг боль гэж хэлсэн ч тоохгүй байсан тул хүртэх ёстойг нь хүртээжээ

 

Аюулгүй ажиллагааны дүрмийг маш тодорхой шалтгаанаар хэрэгжүүлдэг билээ. Хэрэв та тэдгээрийг үл тоомсорлохоор шийдсэн бол түүний үр дагаврыг даван туулахад бэлэн байх хэрэгтэй.

Шатахуун түгээх станцад тамхи татахаар шийдсэн энэ залуугаас жишээ аваарай. Эцэст нь тэр сургамжаа хүнд хэцүү аргаар сурч мэдсэн бөгөөд тэрээр нэг үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож тунгаан үзнэ гэдэгт итгэх хангалттай шалтгаан бидэнд байна. Ямар хөгийн залуу вэ! Энэ шатахуун түгээх станцад байхдаа тамхи татсан залууг зогсоохыг хэд хэдэн удаа шаардан оролдсон ч хайхрахгүй байлаа
Манайд энэ хүнийг шатахуун түгээх станцын ажилтан аль хэдийн энэ газарт тамхи татахаа боль гэж хэд хэдэн удаа хэлсэн гэдгийг бид их сурвалжаас мэдээлэл авсан юм. Гэсэн хэдий ч сэрэмжлүүлгийг үл харгалзан тэрээр сонсохоос татгалзаж, тамхиа амандаа хийжээ.
Үйлчлэгч тамхичин хүний үйлдлээс хэрхэн залхсан нь илт байсан ба шатахуун түгээх станцны хамгаалалтын бичлэгт бичэгдсэн аж. Тэрбээр аюулын үр дүнг мэдэх тул эцэст нь энэ талаар ямар нэгэн зүйл хийж, өөрөө хариуцлагыг гартаа авхаар шийдсэн юм.
Тэрээр гал унтраагчийг аван тамхичин залуугийн тамхийг тэр дор нь унтраасан юм. Үүний дараа инээдтэй видео Youtube дээр олон мянган үзэлт, олон нийтийн мэдээллийн сайтууд дээр олон тооны хүн хуваалцан тул интернетэд цацагдан алдартай болсон юм.
Мэдээжийн хэрэг, шинжээчид шатгуун түгээх газар тамхи татах эсвэл бүр тамхи асаах нь ‘аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй’ гэдгийг анхааруулсан. Ганц оч нь ‘ноцтой дэлбэрэлт’ үүсгэж болзошгүй тул ‘автомашиныхаа дотор нь сууж байгаа эсвэл гадаана нь зогсож байгаа эсэхээс үл хамаарана’ шатахуун түгээх станцад тамхи татахгүй байхыг зөвлөж байна.

952
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.