|

Петровис компани шатахууны урамшуулал зарлан иргэдийг “хулхидсан уу”…

Монголд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх компаниуд монополь байдалдаа тулгуурлан өөр хоорондоо

хэлэлцэн тохиролцож үнэ ханшаа нэмдэг тухай яриа олон нийтийн дунд байдаг. Мэргэжлийн байгууллагууд үүнийг нь тогтоож тэдгээр компаниудад торгож байсан удаатай.
Тэгвэл энэ удаа Петровис компанийн зүгээс Нийслэл хот дахь ШТС-аараа дамжуулан 25.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх шатахуун авсан жолооч нарт 3 сарын 1-ээс 3 сарын 31-ыг дуустал нэг сарын хугацаанд урамшуулалын купон олгохоо зарлаж байсан бол энэ урамшуулалын үйл ажиллагаагаа хэд хоногийн өмнөөс зогсоожээ. Гэвч үүнийгээ тэд "давагдашгүй хүчин зүйлийн улмаас…” гэж тайлбарласан байх юм. Давагдашгүй хүчин зүйл гэж тэд юуг хэлж байгаа, яагаад урамшуулалаа зогсоох болсон тухайгаа тэд бодитой хариу өгөхгүй байгаа нь анхнаасаа  хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэх бусармаг арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Энэ асуудлын мөрөөр ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх зэрэг төрийн байгууллагууд шалгалт хийх нь зүйтэй бизээ. "Дураа хүрэхээр” урамшуулалттай гэж зарлан олон нийтийг уриалж худалдан авалтаа нэмэгдүүлчихээд, "дургүйгээ хүрэхээр” болилоо гэж хэлээд сууж болох уу Петровис шиг…

 

 

 

Ц.Мөнх

ugluu.mn

2055
  • MGT ТАЙЗНЫ АРД Үзсэн   872 2018-10-26
  • Хүүхдийг үснээс нь хазаад шиддэг морь АЙМАРРР Үзсэн   2728 2014-08-13
  • УИХ-ын “Ертөнцийн гурван сайн дурын уран сайханч”-аар хэн гурав тодров Үзсэн   1895 2015-02-23
  • Н.Түвшинбаяр : Казахуудыг өрөвдөөд, хөөрхий минь гэж бодоод... Үзсэн   2162 2015-08-31
  • Шинэ жилээр гарын доорхи материалаар гэрээ гоёцгооё Үзсэн   970 2016-12-26
  • Тарган эр дээр эротик бүжиг хийж бүй бүсгүй 18+ Үзсэн   3123 2014-07-26
  • Автобусанд мөнгөө төлөөд яв гэдэг зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө автобусны шалгагчийг зэрлэг балмадаар зодож нүдсэн байна Үзсэн   1182 2018-03-23
  • Шинэ клип: Дуучин Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Би өөрийнхөөрөө” Үзсэн   1003 2019-08-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.