|

Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

 

Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

 

1.Цахилгаан тамхи гэж юу вэ?

 

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж 2 ангилдаг.

 

2.Цахилгаан тамхи болон Янжуур тамхи нь аль нь илүү хортой вэ?

 

Цахилгаан тамхи нь никотины агууламж бүхий тамхин төрлөн бүтээгдхүүн учраас мэдээж хүний эрүүл мэндэд хортой. Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7537 төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элемэнтүүд байдаг.

 

AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна. Эдгээр 60 тохиолдлын ихэнх нь THCvape буюу марихуанагийн навчнаас гаргаж авсан шингэн төлөвт Vape-г хэтрүүлэн хэрэглэснээс болсон байна.

 

 

3.Цахилгаан тамхи уушигийг тэлж, цооролт үүсгэдэг гэж үнэн үү?

 

Цахилгаан тамхинд агуулагддаг химийн элементүүд янжуур тамхиныхтай харьцуулахад хамаагүй бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. Цахилгаан тамхины хүний биед үзүүлэх урт хугацааны нөлөө одоогийн байдлаар судлагдаж байна.

 

2020 оны байдлаар цахилгаан тамхинаас шалтгаалсан уушигны цоорлын(pneumothorax)тохиолдол гараагүй. Зах зээлийн эрэлт огцом нэмэгдснээр уламжлалт тамхи үйлдвэрлэгчид цахилгаан тамхины эсрэг маш их хар PR явуулсаар байна.

 

4.Цахилгаан тамхийг дэлхийд хориглосон гэж үнэн үү?

2021 оны байдлаар Катар, Энэтхэг, Сингапур, Бразил болон АНУ-ын 4мужид цахилгаан тамхийг хориглосон. Бусад улсуудад тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалттайгаар худалдаалагдаж байна.

 

 

 

 

5.Цахилгаан тамхи татсанаар энгийн тамхинаас гарах боломжтой юу?

АНУ-ынHopkins Medical эрүүл мэндийн байгууллага нь цахилгаан тамхийг энгийн тамхинаас гарах хамгийн шилдэг аргаар тодорхойлсон байна. Цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг.

6.Цахилгаан тамхины давуу тал юу вэ?

 

Цахилгаан тамхи нь дэргэд байгаа хүндээ дам тамхидалтын нөлөө байдаггүй. Байгаль орчинд хор нөлөө багатай, химийн хорт элементүүд багатай, утаагүй, үнэргүй, шүд шарлуулахгүй, хаа ч татаж болох зэрэг давуу талуудтай.

 

7.Би тамхи татдаггүй. Цахилгаан тамхи татаж болох уу?

 

Хэдийн хор нөлөө бага ч дүнсэн болон янжуур тамхины адил хүнийг донтуулах Никотины агууламжтай тул тамхи татдаггүй хүмүүст зөвлөхгүй. Мөн ихэнх улсад 21-с наснаас доош насныханд хуулиар хориотой.

 

8.Оригинал болон хуурамч цахилгаан тамхийг яаж ялгах вэ?

 

Хэрэглэгчдийн эрэлт ихсэхийн хэрээр маш олон хуурамч цахилгаан тамхинууд зах зээл дээр худалдаалагдаж байна. Эдгээр нь ихэнх тохиолдолд гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын чанарын стандарт хангаагүй байдаг бөгөөд эрүүл мэндэд асар их хор уршиг үзүүлэх эрсдэлтэй тул та заавал олон улсад худалдаалагддаг баталгаатай брэндүүдийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх том брэндүүд шошгон дээрээ QR кодтой байдаг бөгөөд хэрэглэгч та тухайн кодыг уншуулан оригинал бүтээгдэхүүн эсэхийг шалгах боломжтой.

 

 

 

 

 

 

 


646
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.