|

Н.Төгсцогт шүүгчдийн саналаар ялагдлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт өнөөдөр өглөө Калифорниа мужийн Карсон хотын "Dignity Health Sports Park” цэнгэлдэхэд WBA холбооны түр аваргын бүсийг эзэмшигч Крис Кольберттой тулалдлаа. Өөрөөр хэлбэл түүний бүсийг авахын төлөө тулаан гэж хэлж болох юм. Крис уг нь олимпын аварга, мэргэжлийн боксын WBA, IBF холбооны дэлхийн аварга асан Кубын Юриоркис Гамбоатай бүс хамгаалах тулаанаа хийх гэж байсан боловч Гамбао гэмтэл авсан. Ингээд оронд нь манай Кинг Туг гарч ирсэн юм. Шахуу хугацаанд тулааныг хүлээн авсан тул манай боксчин бэлтгэл дутуу байх магадлалтай байв.


Тамирчид тулааны өмнө жингээ үзүүлэхэд Крис Кольберт (15-0, 6 KO) хоёр удаа оролдож байж, 59 кг-д орсон. Жин хасах гэж багагүй зүдэрсэн нь харагдаж байв. Харин Төгсөө 58,7 кг жин үзүүлсэн.

Хэвлэлийн хурал дээр Крис Кольберт "Энэ бол Nissan болон Lamborghini-ий тулаан. Би Lambo тэр Ниссан юм. Ер нь миний өмнө маргааш Гамбао ч байсан, Төгсөө ч байсан, Арнольд Шварценеггер ч байсан би ялах болно” гэж байсан ч энэ бол жирийн нэг тулааны өмнөх шоу билээ. Харин Төгсөө түүний үгэнд ач холбогдол өгсөнгүй, үг хаялцаж дайралцаагүй.

Ингээд тулаан эхэллээ. Ташрамд дурдахад Төгсөө Монголын фэнүүдтэй зориулан, тулаанаа үнэгүй дамжуулах эрх авч өгсөн билээ.

Эхний үе тандалтын байдалд өнгөрсөн ч хэн хэн нь өөрийн илүү талаа харууллаа. Крис бүтэн үеийн турш урд гараар хатгаж, баруун хойд гараа явууллаа. Харин манай тамирчин хэд хэд холбон угсруулж дайрсан. Крис тун хурдтай нь харагдаж байна.

Америк залуу гараа тулгаад зайндаа Төгсөөг оруулахгүй байна. Мөн талаа сольж, баруун, зүүн өрөх ажээ. Төгсөө сөрөх, угтуулж цохих, сөрж орох гээд болсонгүй. Хамгаалалт тааруу тул олон цохилт алдав. Мөн цохилт цөөн.

Долоодугаар үеэс манай тамирчин урагш явж эхэлсэн ч зайндаа орж чадахгүй хэвээр. Оноо дутуу байгаа учир дайрах хэрэгтэйг ойлгож байгаа. Харин Крис тактиктай тоглож байна. Тулгаж зайгаа барина, цохилтын тоо ч олон. Хэд цохиод ухарна. Дайраад ирэхээр нь тэврээд авна. Хэмнэлээ тааруулж, тулааныг хөтлөнө.

Манай тамирчин сүүлийн үе хүртэл тоглолтыг өөрчлөх гээд болсонгүй. Шүүгчдийн саналаар ялагдлаа.   


694
  • Хүн төрөлхтний хувьсал Үзсэн   835 2016-01-05
  • Ер бусын өндөг ертөнцийг талцуулав Үзсэн   670 2020-01-18
  • Нийслэлийн үйлчилгээний супермаркет бий болсноор төрийн байгууллагуудын хүнд суртал арилна Үзсэн   1021 2016-01-14
  • Дуучин Жастин Биберийн шинэ уран бүтээл “мэндэллээ” Үзсэн   1294 2017-06-12
  • Зион Уйллиамсоны гайхалтай тохолтын бичлэг Үзсэн   780 2020-02-19
  • Дэлхийн хамгийн хурдан хүмүүс Үзсэн   1955 2014-08-20
  • Universe Best Song 2014 Huuchnii Duunuud Үзсэн   10607 2014-07-16
  • Тусгаар тогтнолын төлөөс Үзсэн   1779 2015-01-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.