|

Kpис Полын гайхалтай нэгэн түүх

West Forsyth ахлах сургуулийн сурагч хүү Крис Пол нэгэн өдөр аймшигтай нэгэн мэдээ хүлээж авав.Тухайн өдөр түүний хамгийн том шүтэн бишрэгч нь болох хайртай өвөө нь бусдын гарт амиа алдсан сэтгэл сэртхийлгэм мэдээ байлаа.Түүний өвөө нь 61 насандаа бусдын гарт амиа алдсан бөгөөд Полын хамгийн том фэн нь байсан юм..Уг аймшигт хэргийн өмнөх өдөр нь Крис Пол Уэйк Форестын их сургуулийн сагсан бөмбөгийн бүрэн тэтгэлэгт хамрагдсан баярт мөч тохиогоод байсан ч энэхүү аймшигт мэдээг сонссон Пол асар их сэтгэлээр унаж хүнд цохилт болов.
Гэхдээ тухайн үед сэтгэл санааны хувьд маш хүнд байсан ч Крис Пол ахлах сургуулийнхаа улирлын ээлжит тоглолтондоо өвөөгөө хүндлэн тоглохоор боллоо.Тухайн тоглолтонд Крис Пол талбайд үнэхээр шилдэг нь байсан бөгөөд 61 оноо аван тоглолтыг гайхалтай дуусгасан юм.

Тоглолтын сүүлийн 2 минутанд 59 оноо аваад байсан Пол оролт хийн алдаатай довтолгооныг хийн газарт хэвтэн маш ихээр уйллаа.61 дэх оноогоо аваад байсан Пол нэмэлт шидэлтээ хийх мөчдөө албаар алдсан бөгөөд дасгалжуулагч тухайн үед маш хурдан солилцоог хийж Полыг сэлгээнд суулгав.Сэлгээнд суух мөчдөө тоглолтыг нь үзээд сууж байсан аав дээрээ очин аавыгаа тэврэн уйлах мөчид зааланд байсан бүх хүн түүнд босч хүндэтгэл үзүүлсэн юм.
Түүний нэмэлт шидэлтээ алдсаны учир нь түүний өвөө нь 61 насандаа амь алдсан учир өвөөгийнхөө амьдарсан жил болгонд нь оноо авсан хүндэтгэл байсан юм.Тийм ээ өвөө нь түүний хамгийн том шүтэн бишрэгч нь байсан хэмээн Крис Пол дурсан ярьдаг.

 

1349
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.