|

Конор МакГрегор хүнд гэмтэж, тулаан өндөрлөв

 

Өнөөдөр Лас-Вегасын "T-Mobile Arena" цэнгэлдэхэд холимог тулааны UFC 264 тэмцээн боллоо. Тэмцээний гол тулаанд Ирландын Конор Макгрегор, АНУ-ын Дастин Порье нар гарсан. Тэд гурав дахь удаагаа тулалдах гэж байгаа нь энэ.

2014 оны есдүгээр сард болсон эхний тулаанд Конор 1-р үед хүнд цохилтоор ялсан. 2021 оны нэгдүгээр сард явагдсан хариу тоглолтод Дастин хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, хариугаа авсан билээ.

Анхны тулааны үеэр найрсаг харилцаатай байсан хоёр тамирчин сүүлийн үед илт нэг нэгнээ өдөөн хатгасан мэдэгдэл хийдэг болсон. Тулааны өмнөх хэвлэлийн хурал дээр Конор өрсөлдөгчөө өшиглөх гэж оролдон, янз бүрийн үгээр доромжилж байлаа. Хэрэв энэ тулаанд ялагдвал супер тамирчны статусаа алдах аюул тулгараад байгаа тул Конор маш их хичээх нь ойлгомжтой. Мөн хэн ялсан нь аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болох юм. Конор босоогоос сайн зодолддог ч сүүлийн үед сэтгэл зүй муу болоод байгаа. Өөрөөр хэлбэл тэсвэргүй болсон. Бооцоо тавигчид Порьег сонгосон байсан.

Эхний үеэс л тэд хамаг чадлаараа үзэлцэж эхэлсэн нь тулаан цагаас өмнө дуусна гэдгийг илтгэж байв. Энэ үед Порье бараг 3 минут дээр нь байсан. Конор дажгүй хамгаалж байсан ч хохирол их амссан. Үе дуусахаас таван секундын өмнө тулаан босоо байдалд шилжихэд Конор шууд дайрдаг нь алдаа байлаа. Тэр завсарлага хүлээх ёстой байв. Гэвч хэдэн секунд үлдсэнийг анзаараагүй Конор урагш дайрахдаа зүүн хөлөө эвгүй гишгээд шагай нь нугараад л явчихлаа. Нэлээд хүнд гэмтэл.

Ийнхүү Жастин Порье ялж, аваргын бүсийн төлөө тулалдах эрх авлаа.



836
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.