|

Хабиб Нурмагомедовыг UFC-ын дэвжээнд дахин гаргахгүй хэмээн мэдэгдлээ

 
 UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнөөдөр Лас-Вегаст болж өнгөрлөө. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг тулаан Хабиб Нурмагомедов ялалтаар төгссөн ч тэрээр дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн нь багагүй шуугиан тарьсан билээ.

Энэ явдлаас болж аваргын бүсийг гардуулах үйл ажиллагаа тасалдсан юм. 20,000 хүн цугласан танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн Хабиб Нурмагомедовын гурван хүнийг цагдаагийхан баривчлаад байсан ч Конор Макгрегорын гомдолгүй гэх тайлбарын дагуу тэднийг суллажээ.

UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт Хабибыг дахин UFC-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр тэд юу гэж хэлж байсныг эргэн санъя: 

Хабиб: "Конор сайн тулаанч болохоор би болгоомжтой байх болно. Тэр бокс сайн тоглодог. Гэхдээ би барилдаандаа түүнээс илүү, бяраар ч давуу. Ер нь намайг зогсоохын тулд алах л хэрэгтэй. Тэрнээс нааш би зогсохгүй шүү, Конор. Түүнийг босч чадахгүй болтол нь балбах төлөвлөгөөтэй.  Би цаг дуусахаас өмнө нам цохичих биз. Ямартай ч түүнийг ялахдаа л ялна. Тэр Диаст ялагдсан бас Мейветерт ялагдсан. Одоо надад ялагдана” гэжээ.

Харин Конор: "Хүлээж чадалгүй хулчийгаад гараад явчихсан уу? Хабиб маш олон сул талтай. Тэр Дагестаных болохоор зөвхөн барилдаж л чаддаг. Тэр багадаа баавгайтай ноцолдож өссөн байж болно. Тэр сайн бөх. Үнэхээр сайн. Гэхдээ тулаан бол бөхийн барилдаан биш. Би түүнийг дөнгөх болно. Тэр баавгайтай ноцолдож үзсэн ч ирланд гориллтой бол тэмцэлдэж чадах ч үгүй” хэмээн Конор Макгрегор өгүүлж байжээ. 



2166
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.