|

МЗХ "Амь нэг" үндэсний хөдөлгөөн эхлүүллээ

 

 

МЗХ "Амь нэг" үндэсний хөдөлгөөн эхлүүллээ

 

Монгол Улсын нийслэл дүүрэг, аймаг сум бүрт салбар нэгжтэй Монголын Залуучуудын Холбооноос "Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг зарлан эхлүүлж байна.

Энэхүү хөдөлгөөнөөр дэлхийн нийтийн цар тахал Ковид-19 ыг өвчлөл, нас баралтыг бууруулахад залуучуудын оролцоог илүү идэвжүүлж, тодорхой үр дүнд хүрэхээр зорилт тавьж байгаа юм байна.

Хөдөлгөөний хүрээнд залуучуудын дуу хоолойг илүү идэвхжүүлэн олон нийтэд үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэх,  Монгол Улсын Засгийн газар, УОК, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудын онлайн бүртгэл явуулах, халдварт өвчний улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлыг сонгож, шийдвэрлүүлэх зорилгоор онлайн форум, уулзалт зохион байгуулах гэх мэт үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
Мөн цар тахлын хүрээнд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж буй, яаралтай шийдвэрлэх ёстой асуудлуудаар олон нийт, залуучуудын дунд санал асуулга явуулж шийдвэрлэх зорилт дэвшүүлж байна. Ийнхүү асуудлыг шийдэхийн тулд МЗХ олон нийтийн дунд хандивын аян зохион байгуулж, цугларсан хандивын хөрөнгөөр нэн тэргүүнд шаардлагатай ажлуудыг хийх юм байна.

Үүнээс гадна олон нийтийн дунд мэдээ мэдээлэл түгээх, залуучууудыг уриалан дуудах, шинэ санаа дэвшүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эдгээр нь энэ жил тохиож буй Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой хүрээнд хийж буй ажлуудын нэг хэсэг аж.

"Хамтдаа хичээцгээе” уриатайгаар орон даяар зохион байгуулагдах "АМЬ НЭГ” залуучуудын хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ.

Залуу хүн та ч бас энэ аянд идэвхтэй оролцож, амь нэг байж, хамтдаа аюулт өвчнийг давцгаая.


732
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.