|

ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу?

ШӨХТГ-аас саяхан нефт импортын 24 компанийг чанарын шаардлага хангахгүй бензин нийлүүлсэн гэж буруутган тус бүр нь 9 сая төгрөгөөр торгосон.

Бензиний чанарыг үндсэндээ АМГТГ-ын лаборатори болон ИНЕГ-ын лабораторид шатахуунаас дээж авч, шинжилгээ хийдэг ажээ. Сүүлд АИ-92 авто бензинээс 30 дээж, дизелийн түлшнээс 42 дээж, АИ-98-аас хоёр дээж авч шинжлүүлж хариуг нь мэдээлэхдээ чухам аль дээжийг ИНЕГ, алийг нь АМГТГ хийснийг ялгаж салгаагүй. Хоёр өөр лабораторийн хариу зөрөх тохиолдол байдаг бөгөөд аргачлалын болон багажны хүлцэх алдааг нарийн дурдаагүй. Бүр улмаар Евро-2-оос дээж аваад Евро-5 стандартаар шинжилсэн байж болзошгүй ажээ. ШӨХТГ МХЕГ-ын дүгнэлтэд үндэслэж шийдвэрээ гаргасан гэнэ. Харьцуулахад Евро-5 шатахууны хүхрийн хэмжээ 10ppm байдаг бол харин Евро-2-ынх 500ppm байдаг. Бидний импортоор авдаг шатахууны 85 хувь нь Евро-2 шатахуун байгаа нь үнэ хүчээр барьсаны сөрөг тал гэж албаны хүмүүс байрь суурь илэрхийлсэн юм.

Уг нь манайхан оросоос яг л тэр чигээр нь хүлээж авч байгаа бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангаагүй талаар мэдээлэл гарсан нь оросын талд ч хүрсэн байгаа. Оросууд ерөнхийдөө эрэлтээ хангаж дийлэхгүй, крантаа хаах шалтаг хайж байхад манай зүгээс ирсэн шатахууныг нь шинжилгээнд тэнцээгүй талаар мэдээлж, төрийн албан тушаалтнууд мэдэгдэл гаргасан нь даарин дээр давс нэмсэн явдал болж 9 сарын 1 хүртэл оросууд А-98 А-95 өгөхөө больсон байж магадгүй юм.

Хэдийгээр шатахууны үнэ өсөх нь хэний ч хүсэхгүй зүйл боловч ямар нэгэн улс төрийн оноо авах гэсэн, популист үйлдлээс болж шатахуун бүрмөсөн тасарвал түүнээс илүү гамшиг тохионо гэж зарим иргэд ярьж байна.

 

 



606
  • Зейн Малик экс найз бүсгүйдээ дуу зориулав Үзсэн   1045 2018-04-17
  • Энэ одоо юу вэ Үзсэн   1648 2015-03-19
  • Нью - Йоркийн метроны од бяцхан охин Үзсэн   1092 2014-12-17
  • Дэлхийн хүмүүс Дональд Трампын талаар юу гэж бодож байна вэ? Үзсэн   1067 2018-01-11
  • "Цензургүй яриа" нэвтрүүлэг УИХ-н гишүүн Н.Номтойбаяр Үзсэн   2641 2014-07-15
  • "Indian smile" Энэтхэг ресторан Үзсэн   2516 2015-01-14
  • Сайн найзууд цагаа олж гарч ирнэ гэж энэ байх даа Үзсэн   1091 2016-02-03
  • Shildeg ungu Arhichin Hoshin shog Үзсэн   4913 2014-07-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.