|

Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ

Холливудын алдарт жүжигчин Кристен Стюарт "Спенсер" киноны гол дүр, Диана гүнжийн дүрийг бүтээжээ. Киноны трэйлер өчигдөр цацагдсан бөгөөд киног арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

Уг кинонд Диана гүнжийн тухай гарах бөгөөд хунтайж Чарльзтай гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан 1991 оны үймээн самуунтай амьдралынх нь тухай өгүүлнэ.

Пүрэв гарагт цацагдсан шинэ трейлер хааны гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн зоог барихаар хүлээлгэсэн Диана ариун цэврийн өрөөнд түгшиж буйгаар эхлэх аж. Мөн түүний хажууд суух нэгэн эмэгтэй "Тэд бүгдийг мэднэ” гэхэд тэрээр "Тэд мэдэхгүй” гэхээс харилцан яриа бараг гарахгүй.

"Twilight" киноны од, өдгөө 31 настай жүжигчин бүсгүй Диана гүнжийн алхаа гишгээ, толгойгоо үл ялиг гилжийлгэдэг гээд түүний биеийн хэлэмжийг мэдрэмжтэй илэрхийлж дүрээ гаргажээ.


"Спенсер" киноны найруулагчаар Пабло Ларрейн ажилласан бөгөөд тэрээр өмнө нь 2016 оны "Жеки" киног мөн найруулж жүжигчин Натали Портманыг тэргүүн хатагтай асан Жеки Кеннедийн дүрд сонгон тоглуулсан юм.

АНУ-ын Тэргүүн хатагтай асан Жеки Кеннедийн тухай өгүүлэх  "Жеки" киноны трэйлер:



Эх сурвалж: Today

556
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.