|

“Сэлэм “С.Бямбацогтын хэргийг прокурорт шилжүүллээ

 

2017 оны 11-р сарын 11-12-нд шилжих шөнө цэнгээний газрын үүдэнд иргэн С.Бямбацогт  хүн зодож, сэлэм эргүүлэн олон нийтийн амгалан тайван байдлыг алагдуулсан талаар www.dorgio.mn сайт анхлан мэдээлж байсан билээ.  Уг хэргийн "гол дүр” С.Бямбацогт  2017 оны 11-р сарын 14-15-нд шилжих шөнө БЗД-т хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

 


 

VIP харуул хамгаалалтын газрын дарга, өөрийн гэсэн цэнгээний газрыг нээсэн, хууль бус тоглоомын газартай гэгдэх С.Бямбацогтын эргүүлсэн сэлэм нь тоглоомон сэлэм байсан гэсэн агуулга бүхий зүйлийг төрсөн ах  МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нь ярьж байв.

Гэтэл үнэн хэрэгтээ дүү нь жинхэнэ сэлэм эргүүлсэн бөгөөд машиндаа хүйтэн зэвсгүүд хадгалдаг болох нь тогтоогдсон байдаг. Тодруулбал Баянгол дүүргийн цагдаагийн  хэлтсийн алба хаагчид түүний ашигласан зэвсгийн чанартай эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэн Э гэгчийн гэрээс олж тогтоон, хураан авсан юм. С.Бямбацогт нь анх цагдаагийн байгууллагад "Тоглоомон сэлэм ашигласан” гэж мэдүүлсэн ч уг зэвсгийн чанартай эд зүйлийг өөрийн туслахын аав иргэн Э-ийн гэрт аваачиж нуусан болох нь тогтоогдсон.

Цохиур, заазуур, бороохой, сэлэмнээс гадна хоёр гар буу түүний эзэмшлийнх байсан юм.

Улмаар "Сэлэм” С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасаг хамтран шалгасан. Улмаар хэргийг прокурорт шилжүүлжээ.  Ингэхдээ  "Сэлэм” С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн.

"Сэлэм” С.Бямбацогтыг буруутгаад байгаа зүйл ангийг тодруулбал,

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

2.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа 2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Прокуророос "Сэлэм” С.Бямбацогтыг гэм буруутайг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсарган шүүхэд шилжүүлнэ. Шүүхээс "Сэлэм” С.Бямбацогтыг гэм буруутай эсэхийг тогтоох бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

TAC.mn


1060
  • Biye unelegch Hoshin shog 2011 Үзсэн   3604 2014-07-21
  • “Өрөвтас шувууд” хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   1556 2016-10-03
  • Сайхан зургийн ард Үзсэн   942 2019-06-10
  • Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna Үзсэн   1476 2014-10-28
  • Нүүр буддаг төхөөрөмж Үзсэн   1039 2015-06-16
  • Цензургүй яриа - С.Ганбаатар УИХ-ын гишүүн Үзсэн   1973 2015-06-09
  • Солонгос охидын хамтлагийн бүжгийн бэлтгэл /бичлэг/ Үзсэн   1781 2014-08-14
  • АНУ-ын оршин суугч "live" хийж байхдаа бууны суманд оногджээ Үзсэн   1211 2018-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.