|

Хоолны жор: Хүрэн манжин дарах арга

Ургацаа эд хурааж буй энэ сайхан цагт хүрэн манжин дарах маш амархан арга хүргэж байна. Энэ аргаар дараад, 7 хоногийн дараа гэхэд салад, зууш хийгээд идэж болно. Мөн хөргөгчинд хоёр сар хадгалах боломжтой. Энэ аргаар өргөст хэмх, алаг салат (дунайский), чинжүү дарж болно.

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл

Орц:

  • Хүрэн манжин – 1 кг
  • Ус – 1 аяга буюу 240 мл
  • Алимны цуу – 2 аяга буюу 480 мл
  • Сахар – 30 гр
  • Бүхэл хар перц – 1 ц.х

Хийх заавар:
1. Хүрэн манжингаа 45 минут буцалгаж болгоно.
2. Хальсыг цэвэрлээд, жигд зузаантайгаар хүссэн хэлбэрээр хэрчинэ.
3. Ариутгасан варианы шилэнд хэрчсэн хүрэн манжингаа хувааж хийнэ.
4. Ус, алимны цуу, сахар, хар перцээ хийж, сайтар хутгаад, 2 минут буцалгана.
5. Буцалсан шүүсээ шилтэй хүрэн манжиндаа нэмнэ. Шингэнээ дүүргэхдээ тагнаас багадаа 2 см зай үлдээнэ.
6. Шилний амсарыг арчин, сайтар таглаад, сэрүүн газар 7 хонуулаад, идэхэд бэлэн болно. Үүнийг нээсний дараа сарын туршид хөргөгчинд хадгалж болно. Нээлгүйгээр 2 сар хадгалах боломжтой.
7. Хэрэв 6 сар хүртэл хадгалах хүсэлтэй бол 6-р алхмын дараа хүрэн манжингаа 20 минут жигнэнэ.

713
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.