|

Дэлхийн анхны хөвдөг хот Өмнөд Солонгост сүндэрлэнэ

СӨҮЛ. /Business Insider/. БНСУ-ын эрх баригчид дэлхийн хамгийн анхны хөвдөг хотыг улс орондоо байгуулахаар "Oceanix” компани болон НҮБ-тай тохиролцоонд хүрчээ.
Энэхүү өвөрмөц хотыг Өмнөд Солонгосын Бусан хотын ойролцоо байгуулах бөгөөд төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөвөгч хотын загварыг "Oceanix” компани Данийн архитектурч Бьярке Ингелстэй хамтран гаргасан бөгөөд тавцангууд бүхий зургаан өнцөгт хэлбэртэй байх аж.  Энэхүү "цасан ширхгийн" хэсэг бүрд 300 хүн тухтай амьдрах гэнэ.
Зургаан өнцөгт нь орон зай төдийгүй материал хэмнэх боломжтой архитектурын хамгийн үр ашигтай хэлбэрүүдийн нэгд тооцогддог ажээ. Хотын тавцангуудыг бетоноос 2-3 дахин хатуу шохойн чулуугаар хучиж бэхжүүлэх ч хөвдөг байх юм. Ийм материалыг усан доорх чулуунуудыг цахилгаан гүйдэлд оруулах замаар бүтээдэг учир цаг хугацааны явцад улам бат бөх болж, цаг агаарын хүнд нөхцөлийг тэсвэрлэдэг болдог байна.
 
Энэхүү төслийн зорилго нь хоол хүнс, эрчим хүч, цэвэр усаа үйлдвэрлэдэг, үерээс хамгаалагдсан хот байгуулах юм. Тавцангуудын доорх орон зайг далайн гаралтай хоолонд хэрэглэдэг далайн хясаа, янз бүрийн ургамал үржүүлэхэд ашиглах бол аквапоник буюу хөрсгүй тариалалтдаа хэрэглэх бордоог загасны гэдэс дотрыг ашиглан гаргаж авах гэнэ.
НҮБ-ын дэмжлэгтэй уг төслийн өртөг нь 200 сая ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд эцсийн зураг төсөл, барилгын материалын сонголтоос хамааран өөрчлөгдөж магадгүй байна.
 
 
Д.Жаргал

 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
762
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.