|

"Нийслэл хүүхэн-2" ОАУСК энэ бямба гарагаас NTV-ээр гарна

"Нийслэл хүүхэн-2" ОАУСК нэгдүгээр сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд эхний хоёр анги Юнивишний Монгол багцад оржээ.

 

 

Оранж энтертэйнмент, Номадиа пикчерсийн хамтын уран бүтээл болох энэхүү киноны нэгдүгээр бүлэг өнгөрсөн оны нэгдүгээр сард NTV сувгаар үзэгчдийн хүртээл болсон билээ. Харин хоёрдугаар бүлэг энэ бямба гарагаас гарч эхэлнэ. Нийт 12 ангитай энэхүү киног Юнивишн, ДДИШ, ЛҮҮК ТВ-ийн Монгол багцаас долоо хоног бүрийн мягмар гарагт хоёр ангиар хүлээн авах боломжтой бол, NTV-ээр бямба гарагт нэг ангиар хүлээн авах боломжтой юм. 

Хоёрдугаар сезонд олон сонирхолтой шинэ жүжигчид тоглож байгаагаас гадна хувцасны стиль имиджийг үндэсний хувцасны "Ганган" брэнд тодорхойлсон бол ивээн тэтгэгчээр Монфа трейд, Инвескор санхүүгийн байгууллага, Покет апп ажилласан байна.

May be an image of 2 people, people standing and indoor

Нээлтийн арга хэмжээнд уран бүтээлчдээс гадна арын албаныхан, кино багийн ар гэрийнхэн оролцлоо. Энэ үеэр хоёр СТА шинээр төрлөө. Тухайлбал, киноны Сүхбат, Очирхүү нэрээр танигдсан жүжигчин Р.Сүхболд, дуучин жүжигчин П.Баярцэнгэл нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм. 

 

Жүжигчин Р.Сүхболд: СТА цол тэмдгээр шагнагдсандаа маш их баяртай байна. Нийслэл хүүхэн киноны хамт олондоо баярлалаа. Монголчууд тэр дундаа хүүхэд багачууд миний гаргадаг үйлдлийг гаргаад "өө, ингэдэг ах явж байна шүү дээ" гэдэг. Хөөрхөн гэгээлэг зүйлээрээ олонд танигдсандаа баяртай байна. Миний жинхэнэ нэр Р.Сүхболд, харин Нийслэл хүүхэн киноны нэр Сүхбат. Тэгээд гадуур явахаар миний нэрээр дуудаад байна уу, киноны нэрээр дуудаад байна уу гэдгийг мэддэггүй, ялгадаггүй. Кино уран бүтээлчдэдээ бүгдэд баяр хүргэе. 

Жүжигчин П.Баярцэнгэл: Нийслэл хүүхэн киноны хамт олон залуу жүжигчид бидэнд маш сайхан уур амьсгалыг бүрдүүлсэн. Бид энэхүү уран бүтээлд тоглож олон сайхан дурсамжтай болцгоосон. Энэ уранбүтээлээс салбарлаад цаашид уран бүтээл хийх санаа сэдэл төрсөн. Тухайлбал, Сүхээтэй хамт нэг уран бүтээл хийж байгаа. Сүхээ, Очироо хоёр улаанбаатарт ирсэн гэх уран бүтээлийг хийж байна. Удахгүй үзэгчдэдээ бэлэг барина. Мөн Сүхээтэйгээ хамт 21 аймгаар тойрч тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. 

May be an image of 2 people, people standing and indoor

Нээлтийн арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр "АПУ" ХК ажилласан бол, Wild turkey, Jagermeister,  Нийслэл брэнд, мөн 100 хувийн цэвэр жүүс Кагомэ брэнд хамтран ажиллажээ. 

Жүжигчин Б.Мишээл: Би унаган хотын охин. Хөдөө явж байгаагүй. Нийслэл хүүхэн киноны дүр миний амьдралаас шал өөр байсан. Мэдээж жүжиглэсэн кино болгоны дүр амьдрал дээрх надаас өөр байдаг. Хүмүүс энэ киног үзсэнээс хойш намайг аймар муухай чанга орилдог, ааш муутай гэж бодсон юм шиг байгаа юм. Иймэрхүү сэтгэгдэл маш их ирсэн. Нэгдүгээр бүлгийн Маралаа өөртөө итгэлтэй, дэггүй хотын охин байсан бол хоёрдугаар бүлэгт илүү хүмүүжсэн байгаа. Үзэгчид киногоо үзээд дүгнэлт хийх байх. 

681
  • Н.Энхбаярыг буудахыг завдсан этгээдийг барьжээ Үзсэн   3168 2014-07-15
  • "Aчийг тусаар хариулна" хүүхдийн дууны клип 2011 Үзсэн   1910 2014-08-09
  • Замбуу тив хамтлаг - Уртын дууны трио | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   939 2016-10-17
  • Хэвлэл мэдээллийн редакциуд УЕП Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүлж байна Үзсэн   1115 2022-03-22
  • Өнөөдөр "Алтан ус" нээлтээ хийнэ Үзсэн   1718 2014-11-21
  • Олон залуусын амийг авсан Сайхан хүүхнийг чад хийлгэсэн Сайхан залуу Үзсэн   3577 2014-08-11
  • Баруунд бодит байдал дээр ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй ээ Үзсэн   1967 2014-10-29
  • М.Нандинцэцэг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны боксчин боллоо Үзсэн   949 2018-11-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.