|

Х.Лхагвасүрэн: Дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр нь хүндэвтэр гэмтсэн

Аравдугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэргүүдийг тээвэрлэж явсан машин осолдож, зургаан цэрэг эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл бий.

Энэхүү ослын талаар өнөөдөр /2022.10.18/ Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн тайлбар өглөө.

Тэрбээр "Улс орон даяар цэрэг татах, халах ажиллагаа явагдаж байгаа. Өчигдөр 306 дугаар анги Хэнтийгээс 15 алба хаагч, нэг офицер нэг ахлагчтай явж байсан машин Түмэнцогт сумаас 40 км-ын зайд осолдсон.

Осол гарсан шалтгаан нь машины руллын аппарат хагараад машин хажуулдсан байна. Дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэрэг гэмтэл авсан. Урд шөнө шуурхай бүлэг яаралтай тусламж очиж ажилласан. Хэнтий аймагт авчирч тэнд нь эмчлэх бололцоотой гэсэн.Цэрэг тээвэрт тэвштэй машин хэрэглэхийг хориглож байгаа.

Бүтэн сайн өдөр мөн зургаан цэрэгтэй манай фургон машин явж байгаад цап нь хагарсны улмаас осолдсон. Цэргүүд гэмтэл бэртэл аваагүй ч хол замд ихэвчлэн хээр хонож байна. Тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүйгээс үүдсэн асуудлууд мөн бий. Цаашид хяналт шалгалтаа сайжруулна" гэсэн юм.



751
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1986 2014-07-30
  • Кремлиэс Путины "нууц"-ыг задалжээ Үзсэн   1625 2015-08-31
  • Болдког Ц.Нямдорж даргыг нэвтрүүлэгт оруулсны төлөө гүтгэн доромжилжээ Үзсэн   1140 2016-10-10
  • Үзэгчдийг талцуулсан Жанна, Насаа нар Үзсэн   1108 2018-03-26
  • Бурханы Ивээлээр Дүүрэн Үйлчлэл (Share Him 2010) Үзсэн   2295 2014-07-18
  • Хуурамч мөнгөн дэвсгэртээс болгоомжил Үзсэн   996 2016-08-11
  • Маша и Медведь - Репетиция оркестра (Masha and the Bear - The grand piano lesson) Үзсэн   4494 2014-07-15
  • Хүчирхэг амьтдын итгэмээргүй тулаан Үзсэн   1412 2017-08-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.