|

Бээжингийн парадыг шууд дамжуулж байна

Өнөөдөр БНХАУ-д Японы эзлэн түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ой буюу дэлхийн II дайн дууссаны түүхт 70 жилийн ойн баяр тохиож байна.

Үүнтэй холбогдуулан нийслэл Бээжин хотын Тяньанмэний талбайд болох цэргийн парад эхлэхэд цаг хүрэхгүй хугацаа үлдлээ. Цэргийн парад орон нутгийн цагаар 10.00 цагт Улаанбаатарын цагаар 11.00 цагт эхэлсэн бөгөөд 70 минут үргэлжилнэ.

 

 

 

Энэхүү цэргийн парадад 12 мянган цэрэг, 500 орчим хүнд техник, 200 гаруй нисэх тэрэг оролцож байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Түүнчлэн Монгол, Афганистан, Беларусь, Лаос, Мексик, Пакистан, Серби, ОХУ зэрэг 17 орны цэрэг эрс Тяньанмэний талбайд жагсах юм. Монголоос 74 цэрэг Бээжингийн талбайд алхана.

Цэргийн жагсаалын үеэр J-15 онгоц, H-6K бөмбөгдөгч, J-20 сөнөөгч онгоц, KJ-500 AEW, Z-10 зэвсэглэсэн нисдэг тэрэг, Y-20 цэргийн тээвэрлэгч онгоц, DF цуврал пуужин, Red Flag-9 зенитийн пуужин зэрэг орчин үеийн цэрэг армийн хэрэгслүүдээ танилцуулна.

Түүхт 70 жилийн ой баярыг тохиолдуулан эдгээр өдрүүдийг Хятад даяар бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байна.

Бээжин хотын төвд хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ. Учир нь баярын өдрүүдэд хотын агаарын бохирдлыг багасгах үүднээс ийнхүү шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Синьхуа

1500
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.