|

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулав

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулав


Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн дунд спортын хоёрт төрөлт нөхөрсөг тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь "Биеийн тамирын спортыг хөгжүүлэх” зорилтын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хамт олны чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэх зорилготой билээ.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн ажилчдын дунд биеийн тамирын спортыг хөгжүүлэхээс гадна холбогдох байгууллагуудад шинээр гарсан хууль тогтоомж, журмыг таниулан сурталчилах, цахим бүртгэлийг идэвхжүүлэх арга хэмжээг мөн зохион байгуулав.
Нөхөрсөг тэмцээнд хүрэлцэн ирсэн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагууд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулан идэвх, санаачилгатай хамтран оролцсон нь сайшаалтай байлаа.
Тус нөхөрсөг тэмцээнд оролцсон худалдаа үйлчилгээний нэгжүүд нэгдэж худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, авто үйлчилгээ зэрэг багуудын бүрэлдэхүүнтэйгээр воллейбол, дартсын төрлөөр хурд, хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдсөн юм. Волейболын тэмцээнд 20 баг, дартсын төрөлд 14 баг оролцсон бөгөөд дараах баг тамирчид шагналт байранд шалгарлаа.
Волейболын төрөл:1-р байр Ж.Эрхэмбаяр ахлагчтай Жем интернэшнл ХХК
2-р байр М.Билэгтхүү ахлагчтай Сүү ХК
3-р байр Э.Мөнхтогтох ахлагчтай Милко ХХК
Дартсын төрөл:1-р байр Ц.Одмөнх ахлагчтай Сүү ХХК
2-р байр Г.Зулжаргал ахлагчтай Милко ХХК
3-р байр Ж.Эрхэмбаяр ахлагчтай Жем интернэшнл ХХК
Энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлсэн баг хамт олонд дахин баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн цаашид хамтын ажиллагаагаа улам сайжруулан, уялдаа холбоотой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

316429531_672790794408254_3410519455857195601_n
316531377_672791157741551_5135361749730111692_n
316663245_672791264408207_1766033291116466169_n316671946_672789734408360_5058217228864868925_n
316673229_672791211074879_8024281800718425137_n
316677751_672791131074887_6455886411212122221_n
316803587_672791371074863_919980133777608702_n
316809676_672789807741686_96959802759362251_n
316833162_672790254408308_757261541079812949_n

932
  • Ховорт тооцогдох “Ferrari”-г дуудлага худалдаанд оруулна Үзсэн   1183 2015-10-21
  • Шүүр унасан шулам бодит амьдрал дээр... Үзсэн   2456 2015-03-23
  • Дуучин К.Номинжин: Би согтууруулах ундаа болон мансууруулах зүйл хэрэглэдэггүй сахилтай Үзсэн   1862 2015-05-02
  • “Харь ертөнцүүд-Баримтат кино Үзсэн   1155 2018-12-20
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1588 2015-03-21
  • Үсээ олон янзаар гоё засах арга /бичлэг/ Үзсэн   1593 2015-12-16
  • Хаа газрын ээжүүд адилхан юм байна дөө Үзсэн   1238 2015-11-09
  • Гайхамшигтай чадвартай хүмүүс Үзсэн   981 2016-01-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.