|

Гулгаа массажны но илэрлээ

Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан "Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, "Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдэлд цохилт өгөх зорилгоор Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт ЭЦГ-аас харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагуудтай хамтарсан шалгалтыг  зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  "Фамилий”, "Скай массаж”, "Аle House”,”Ever Green” болон "Их ид” зоогийн газрын доор байрлах саун, массажны газрууд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хот” зочид буудлын доор байрлах саун, массажны газар, "Тайгер” зэрэг саун массажны газруудад ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлэн нийт 24 орчим биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоож, харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдшалгалтын ажиллагааг явуулж байна.

Дээрх газруудыг өмнө нь удаа дараа хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан байна.

Биеэ үнэлэгчдэд болон секс үйлчилгээ авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны  хариуцлага хангалтгүй байгаа нь биеэ үнэлэх асуудлыг өөгшүүлж, энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, далд байдлаар улам идэвхжсээр байна.

 
2707
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.