|

БОУАӨЯ, Даян дэлхийн газрын санаачилга (GLI20) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүллээ

2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны төлөөлөл Даян дэлхийн газрын санаачилга (Global Land Initiative, GLI)-ын Гүйцэтгэх захирал доктор Мурали Туммаракудиг хүлээн авч уулзан, цөлжилт, доройтол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
• Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр чадавх бэхжүүлэх: "Land Academy” буюу нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх төв байгуулах, их, дээд сургуулиудад сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх.
• Хамтарсан төсөл, судалгаа: Хан Хэнтий, Говь-Алтай зэрэг бүс нутагт нөхөн сэргээлтийн загвар төсөл хэрэгжүүлэх, G20-ийн шинжээчдийн оролцоотой судалгаа хийх.
• Хууль эрх зүйн дэмжлэг: "Цөлжилттэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг боловсруулахад туршлага солилцох, хууль боловсруулагчдыг холбогдох сургалтад хамруулах.
• Бизнес ба иргэний нийгмийн дэмжлэг: Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх стартапуудыг олон улсын хөрөнгө оруулалт, сүлжээнд холбох, жижиг ТББ-ыг санхүүжилтэд хамруулах.
• Боловсрол ба залуусын оролцоо: "Загвар НҮБ” хуралдаан, гэрэл зургийн уралдаан хамтран зохион байгуулах, шилдэг оролцогчдод COP17-д оролцох боломж бүрдүүлэх.
• UNCCD COP17-ийн бэлтгэл: 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд "Land Restoration Pavilion” үзэсгэлэн хамтран зохион байгуулах.
Доктор Мурали Туммаракуди нь өмнө нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-т ахлах мэргэжилтнээр ажиллаж, 35 гаруй орны газрын нөхөн сэргээлт, байгаль орчны менежментийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан туршлагатай.
Монгол Улсын газрын доройтлыг бууруулах, тогтвортой менежментэд суурилсан хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал бэлтгэл ажлаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.
312
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.