|

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР ТАМГАА ГАРДЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдож, тангаргаа өргөсөн Батын Батбаатар өнөөдөр тамгаа гардаж авлаа.

Тамгыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа гардуулав.

Тамга гардуулахад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БОУАӨЯ-ны удирдлагууд оролцлоо.

Байгаль орчин, уур амьсгалын сайдаар томилогдож буй Батын Батбаатар нь:

1991 онд Улаанбаатар хот, 10 жилийн 47-р дунд сургууль

1999 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, Эдийн засагч бакалавр

2000 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, магистр

2002 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2003-2013 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга

2004-2008 онд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжиэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо

2012-2016 онд УБ хот Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвийн хяналтын хорооны дарга

2015-2016 онд Ерөнхий сайдын орон тооны зөвлөх

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

319
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.