|

Сайдын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа

Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/654 дугаар тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Сайдын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.08.08/ анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинжлэх ухаанч хандах үүднээс сайдын зөвлөлийн гишүүдийг эрдэмтдээр бүрдүүлсэн. Сайдын зөвлөлд багтсан гишүүдийг төсвөөс цалинжуулахгүй, төрөөс олгогдох хангамж, дэмжлэгт хамруулахгүй. Гэсэн ч салбарын бодлогод хувь нэмрээ оруулахаар нэгдэж буйд талархал илэрхийлье. Цаашид салбарын хэмжээнд нэг зүгт харж тулгамдсан асуудлыг шат дараатай цэгцлэх, шинжлэх ухаанч бөгөөд ажил хэрэгчээр шийдэхийн төлөө хамтран ажиллах чухал" гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Талуудын 17 дугаар бага хурал (COP17) бага хурлыг зохион байгуулах хүрээнд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хороо байгуулагдсан. Үүнд, Монгол Улс ямар санаачлага дэвшүүлж ажиллах вэ, гэдэг дээр санал санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг мөн цохон тэмдэглэлээ.


312
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.