|

МОНГОЛ -ЯПОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМД ХООРОНДЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ XVI УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Япон Улсын Токио хотноо Монгол -Японы Байгаль орчны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх XVI уулзалт 2025 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү бодлогын яриа хэлэлцээ нь 2011 онд анх байгуулсан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (тухайн үеийн нэршлээр) болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд "Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол-Японы Байгаль орчны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг жил бүр хоёр улс ээлжлэн зохион байгуулж ирсэн.

Тус уулзалтад Монголын талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид, Японы талаас Япон Улсын Байгаль орчны яамны

Дэлхийн байгаль орчны асуудал хариуцсан дэд сайд Ютака МАЦУЗАВА тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг 2015, 2018, 2022 болон хамгийн сүүлд 2023 онд шинэчилсэн бөгөөд тус санамж бичгийг дахин шинэчилж, өнөөдөр зохион байгуулагдаж буй Бодлогын зөвлөлдөх XVI уулзалтын үеэр зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцон гарын үсэг зурлаа.

Түүнчлэн уулзалтын үеэр хоёр улсын уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, биологийн олон янз байдлын хамгаалал, цөлжилт болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тайлан илтгэлийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө.

314
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.