|

Богдхан уулын дугуй цагаан дээрх “ХАНГАРЬД”ын хөшөөг шинэчиллээ

Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн ЗДТГ-н санаачлагаар Богдхан уулын Дугуй цагаан дээрх Богдхан уулын савдаг шүтээний дүрс бүхий Хангарьд шувууны хөшөөний баримлыг 2025 оны 9 болон 10 дугаар сард бүрэн шинэчиллээ. 

Уран баримлын эх загварыг МУЭ-ийн гишүүн, уран барималч Б.Ганбаатар гаргаж, уран барималчдын багтайгаа хамтран хийж гүйцэтгэжээ. Тус баримлын домгийн шувуу Хангарьд нь түүх сударт өгүүснээр могой амандаа зууж хоёр сарвуугаараа атгасан байдлаар дүрслэгдсэн буй. Уран баримлыг файбер классик материалаар барьж, хүрэл өнгөөр будаж хийж гүйцэтгэсэн байна. Баримлын өндөр 1,2 метр ба чулуун төмөр суурь 2,4 метр өндөртэй.
Тус баримлын анхны загварыг 2015-2016 онд хийж байсан бөгөөд Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагч нар хуучин хөшөө барималыг буулгаж, шинэ баримлын чулуун суурийг өнгөрсөн өдрүүдэд хийж гүйцэтгэв.
2025 оны 10 дугаар сарын 8 Намрын дунд сарын шинийн 16-ний өдөр уран баримлыг аравнайлах ёслол болж ХУД-ын Засаг дарга Б.Цэрэн, Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Төлөөлөгч н.Сайнбаяр Төв Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд болон бусад хүмүүс оролцов.
Мөн түүнчлэн Богдхан уулын Хамгаалалтын захиргаанаас камерын хяналтын системийн нэгдсэн төвтэй болох зорилтын хүрээнд Богдхан уулын Дугуй цагаан дээр хяналтын камер байршууллаа. Ингэснээр Дугуй цагаан дээрх тус хөшөө баримлын бүрэн бүтэн байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгааллын хяналт шалгалтыг сайжруулах, явган алхагчдыг аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой болсон онцлог юм.
Энэ удаагийн Хангарьдын хөшөөг босгоход олон, иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд сэтгэлийн хандив, тусламж өгсөнд талархаж буйг илэрхийлж байна. 
2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ТӨРИЙН ТАХИЛГА ҮГНЭЭС…
Богдхан уулын тэнгэр Дүнжингарав Та уулын савдаг Хангарьд, Цагаан өвгөн тэргүүтнээ удирдан аху төр, ард олонд минь ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлан, төр улсыг минь бат төвшин, түмэн олныг минь энх амгалан байлгаж өгөхийг хичээнгүйлэн даатгаж байна. Богдхан уулын тэнгэр Цагаан лавайг тэтгэгч хэмээх Дүнжингарав тэргүүтэй газар, лусын эзэд цэнгэн баясаж, монголын ард түмний ажил үйлсийг тэтгэн, хийморь золбоог бадраан, хишиг буяныг дэлгэрүүлэх болтугай.

280
  • Нэр дэвшигч , Теннисны бөмбөг - ХОШИН ШОГ Үзсэн   834 2017-04-24
  • 100 Асуулт & 100 Хариулт - УИХ-ын гишүүн Б.Болор Үзсэн   1215 2014-12-10
  • Гэртээ ийм цорго авч хийж эх дэлхийгээ хайрлаарай Үзсэн   2519 2014-08-01
  • Банкны оочир Үзсэн   1058 2015-06-22
  • Just For Laughs Gags Үзсэн   2394 2014-07-23
  • Хөтлөгч Анхаагийн хурим нижгэр болжээ Үзсэн   1203 2018-07-04
  • ОХУ-ЫН "НАМАЙГ ХҮЛЭЭНЭ ҮҮ" НЭВТРҮҮЛЭГ - ОРОС БАГШТАЙГАА УУЛЗАЖ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУС Үзсэн   2148 2014-08-05
  • Youtube marketing Үзсэн   1614 2014-08-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.