|

Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт болж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисс (UNESCAP)-ын Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт (SOM-28) 2025 оны 9 дүгээр сарын 22- 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо эхэллээ. Байгаль орчны ахлах албан тушаалтнуудын уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золбаяр нээж, үг хэллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Нийгэм, Эдийн засгийн комисс (UNESCAP)-оос бүсийн түвшний байгаль орчны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор NEASPEC буюу Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.

Монгол Улс тус хөтөлбөрийн гишүүн улсын хувьд Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд, SOM28-ын дагалдах арга хэмжээнүүдийг 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Блю Скай зочид буудалд тус тус зохион байгуулах юм.

Энэхүү хуралд NEASPEC-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Япон Улсын нийт 45 төлөөлөгч оролцож байна.

Ахлах албан тушаалтны уулзалт (SOM) нь NEASPEC-ийн үндсэн шийдвэр гаргах механизм бөгөөд гишүүн орнуудын хамтын оролцоотойгоор бодлогын чиглэл, хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүгийн төлөвлөлтийг хэлэлцэн баталдаг. SOM-28 уулзалтаар бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй агаарын бохирдол, бага нүүрстөрөгчтэй хотууд, цөлжилт ба газар доройтол, биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, тэнгисийн хамгаалалттай бүсүүд гэсэн таван үндсэн чиглэлд хамаарах хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэхийн зэрэгцээ, 2026–2030 оны стратеги төлөвлөгөө болон холбогдох төсөв, үр дүнгийн хүрээг батлах, мөн гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын бодлого, санаачилгыг солилцох юм.


305
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.