|

ХЯТАД-МОНГОЛ-ОРОСЫН ОЛОН УЛСЫН ДАГУУРЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 8 ДУГААР ХОЛИМОГ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотноо Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газар (ОУДДЦГ)-ын 8 дугаар холимог комиссын хурал 2025 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран байгууллаа.  Хуралд ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Артур Владиславович Чертов -оор ахлуулсан төлөөллүүд, БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны байгаль орчин, шинжлэх ухааны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн, дарга Ү Хюпан -аар ахлуулсан төлөөллүүд оролцов.

Комиссын хурлаар талууд ОУДДЦГ-ын байгаль хамгааллын хамтын ажиллагааны 2020-2024 оны үр дүнг хэлэлцэж, 2025-2029 оны төлөвлөгөөг баталлаа.

Хурлаар дараах гол асуудлуудыг хэлэлцэн тохиролцов:

  • ОУДДЦГ болон түүний ойролцоох бүс нутгийн экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;

  • ОУДДЦГ-т хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамтарсан дадлага хийх;

  • Ховор зүйлийн шувуудын хамгаалал, судалгааг үргэлжлүүлэх;

  • Судалгаанд дамжуулагч төхөөрөмж ашиглах, биологи болон нүүдлийн судалгааг өргөжүүлэх;

  • Комиссын 9 дүгээр хурлын товыг тогтов.



336
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.