|

Палестины сэтгүүлч “Шороотой чулууны сорил”-ыг эхлүүлэв

"The ALS Association”-аас санаачилсан хүнд өвчтэй хүүхдүүдэд хандив өргөх зорилготой "Ice Bucket Challenge” буюу "Мөстэй усны сорил” барууны орнуудад хүчээ авч буй. Үүнд дэлхийн урлаг соёл, спортын алдартнууд хийгээд баячууд ч хамрагдаад байгаа билээ. Тэгвэл Палестины сэтгүүлч Аяман Аль-Алаул "Шороотой чулууны сорил”-ыг эхлүүлсэн байна. Тэрбээр энэхүү үйлдлээрээ Израилиас Газын зурваст явуулж байгаа цэргийн ажиллагааны хор уршгаар палестинчуудыг маш их өвдөлт мэдэрч байгааг илэрхийлэхийг хүсчээ. Аяман Аль-Алаул "Бидэнд "Мөстэй усны сорил”-д оролцох ус байхгүй. Харин энэ бөмбөгдөлтөд өртөж сүйдсэн барилгын шороо чулуу л байна. Энэ давалгааг цааш үргэлжлүүлж палестинчуудыг ямар өвдөлт мэдэрч байгааг өчүүхэн ойлгохыг хүсье” гэжээ. Түүний санаалчилсан давалгаа нь "Facebook”, "Twitter” гэх мэт нийгмийн сүлжээний сайтуудад #RemainsBucketChallenge #rubblebucketchallenge #dustbucketchallenge гэх нэршлийг ашиглаж байгаа аж. Дашрамд дуулгахад, "Мөстэй усны сорил” одоогийн байдлаар 66.2 сая ам.доллар цуглуулаад байна.
2753
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.