|

МАХН-тай хийсэн гэрээг Нийслэлийн АН эсэргүүцэж шүүхэд хандахаа мэдэгдлээ

Өнгөрөгч бямба гарагт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Ардчилсан намын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн хуйвалдааны шинжтэй явдал боллоо гэж Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл хэвлэлийнхэнд хандлаа. АН, МАХН- ын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь АН-ын дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн болохыг тэрээр энэ үеэр тайлбарласан юм. МАХН-тай хамтрах эсэх нь АН-ын дунд нээлттэй сэдвийн хүрээнд яригдаж байжээ. Гэхдээ ҮЗХ-ны хурлаар ороогүй, гишүүд нь ч энэ талаар мэдээгүй байсан гэж Бат-үүл дарга хэллээ. Тиймээс намын дүрэм зөрчиж байгуулсан хууль бус шийдвэрийг нийслэлийн ардчилсан нам хэрэгжүүлэх боломжгүй төдийгүй, намынхаа даргад хариуцлага тооцож,гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахаа мэдэгдлээ.
1850
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.