|

Өнөөдөр төрийн ордонд...

Даваа гарагийн үдээс өмнө бие даагчдаас хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлд хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлэгт ямар байр сууринаас хандахаа илэрхийллээ. Ялангуяа Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд онцгой албан татвартай зарим бараа бүтээгдэхүүний ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцсоныг дэмжих боломжгүй гэж үзэж байна. Мөн монгол мал хөтөлбөр амжилтгзй хэрэгжсэн. Хэрэв үр дүнтэй байсан бол махны экспорт нэмэгдэх байлаа гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үзэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун шинэ сайд нарын томилгооны асуудалд мэргэжлийнх дээр нь "давхар дээл”-гүй байх ёстой гэсэн байр сууринаас хандаж байгааг хэллээ. Түүнчлэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг дэмжих бол төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого дээр манай улс нарийн болон өргөн гэсэн хоёр царигтай байх нь илүү боломжит хувилбар гэсэн байр суурь гаргахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Оюу-Толгой төслийн санхүүгийн зөрчилд тавьсан 130 сая төгрөгийн актыг 30 сая төгрөг болгон бууруулсан албан тушаалтнуудыг АТГ-т өгөхөө мэдэгдсэний зэрэгцээ Рио Тинто компаниас мөнгө авч сурталчилгаа хийдэг байгууллага, хувь хүмүүсийн нэрсийг нийтэд тун удахгүй ил болгоно гэв. Харин С.Ганбаатар гишүүн Засгийн газрын тэргүүний огцруулах асуудлыг хувь гишүүний үүднээсээ дэмжиж байгаа гээд бүлгийн байр суурийг сонгогчдынхоо судалгаан дээр үндэслэн гаргана гэлээ. Тэгвэл энэ өдрийн АН-ын бүлгийн хуралдааны талаар АН ын дарга,МУЕС Н.Алтанхуяг намын ерөнхий нарийн бичгийн дарга Оюундарь нар мэдээлэл хийлээ. Гэрээнд АН болон МАХН 2016 болон 2020 оны УИХ-ын сонгуульд үйл ажиллагааг уялдуулан түншлэн оролцох, хэрэв аль нэг нам нь олонхийн санал аваагүй бол хамтарч Засгийн газар байгуулах гэсэн заалтыг хамгийн эхэнд оруулсан гэж байна. Шинэчилсэн гэрээнд 10 гаруй заалтыг тусгажээ. АН-ын дарга Н.Алтанхуяг энэ гэрээг шинэчлэхийн өмнө МҮАН-ын дарга М.Энхсайхантай уулзаж саналыг нь сонсчээ. Тэрчлэн ИЗНН-ын дарга С.Оюунтай ч мөн уулзснаар гэрээгээ шинэчлэх эсэх асуудлын талаар хэлэлцэхээр болсноо хэллээ. Түүний хэлснээр энэ үйлдэл нь танхимаа авч үлдэх гэсэн боломж юм байна.
1962
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.