|

Шагнал урам зориг биш “гай″ дууддаг болжээ

Өнөөдөр Монголын төр олон нийтийнхээ санааг төлөөлөх чадвараа алджээ. Шагнал хэмээгч нь тухайн хүндээ урам зориг хайрлах биш харин эсрэгээрээ "гай″ дагуулдаг зүйл болж хувирав. Эрх мэдэлтнүүд сонгуульд нь тусалсан эсвэл, сайн даган дуурайж савсаганасан тэр хүнийг л урамшуулж, дэндүү бага, хумигдмал хүрээнд өнгөцхөн хараад л өөрийн үзэмжээрээ шийдчихдэг болжээ. Нэг үгээр хэлбэл, төр засаг өргөн олноо бүхлээр нь харж хайрладаг "аав″ чанараа нэгэнт алдсан нь зөвхөн төрийн одон шагнал гээчийн хүрээнд ярихад л бэлхнээ харагдана.


Үүний тод жишээ нь энэ цагт төрдөө үнэлэгдээд буй "живхтэй” соёрхолт дуучин Д.Болд, найруулагч Н.Наранбаатар нар. Эдгээр эрхмүүдийн туурвисан уран бүтээлийг нь харахад нэг зүйл эрхгүй бодогдоно. Тэр нь "Монголын төр шагналаа залуусаа сайн зүйлд дуудаарай гэж олгосон юм уу аль эсвэл садар самуунд уриалаарай гэж соёрхсон юм болов уу гэх гайхшрал.

 шагнал урам зориг биш

 

Монголчууд эртнээс гуя хасаа гаргасан зүйлийг цээрлэдэг. Гэтэл телевизүүдээр бүхэл бүтэн төр нь соёрхсон хүн Монгол түмнийг хувцасгүй нүцгэн байхыг уриалан дуудаж байх юм. Энэ зүүд үү? Юу болоод байна вэ? Та минь ээ. Д. Болдын хамгийн сүүлд гаргасан "Хувцасаа тайлаад шид” цомог болон цомгийн нэрээр нэрлэгдсэн дууны дүрснээс харахад, Монгол улсын Ерөнхийлөгчийн "Давхар дээл” тайлуулах гэсэн санааг энэ бүтээлдээ тусгах гэж зааврын дагуу оролдсон ч мань эр бүтэлгүйтсэн нь илт.

 



Далд санаагаа ойлгуулах биш энэ нь бүр Монгол түмнийг доромжилсон бүтээл болон хувирсан нь хармсалтай. Олон нийтэд нөлөөлөх гэсэн Д.Болд ба түүний нөхдийн далд бодлого, санаа нь ингээд л гүйцэлдсэнгүй. Ийм зүйлд Монголчууд тархиа угаалгахаа нэгэнт больжээ. Залуус зөв зүйлд тэмүүлдэг, хийж бүтээхийг эрмэлздэг тийм л цаг үе ирж.

Бас нэгэн жишээ дурдахад, Найруулагч Н.Наранбаатарын саяхан дэлгэцэнд гаргасан "Сүүлчийн шөнө” кино нь мөн л олон нийтэд таашаагдсангүй. Монголчуудыг гурван үеэрээ завхайрч, нууцаар амраглаж яваарай гэх гээд байна уу хэмээн үүнийг хүлээж авч байгаа хүмүүс олон байна. Ингээд бодохоор саяхан шагнал авч олныг шуугиулаад авсан "Мисс” хүүхэн эдгээр эрхэм соёрхолтуудаас дээр санагдах боллоо.

 



Сүүлийн үед МУСТА хэмээх цолыг баруун солгойгүй олгож, ёстой л нөгөө "Богдын боорцог” гэдэг шиг тааралдсандаа тарааж яваа Ц.Оюунгэрэл сайдыг энд дурдалгүй өнгөрч болохгүй нь. Залуус нийгэмдээ ямар үлгэр дууриаллыг үзүүлэв гэдгийг нь үнэлэхээсээ илүү, зүгээр л өнгө мөнгөний өмнө бөмбөрч, өөрийн тааллаараа, сэтгэлийн хөөрөлдөө дулдуйдаж, "хэтэрхий сайн” ажиллаж байгаа юм биш үү та? Сайд аа!!!

Энэ мэт мөрөөрөө явж байсан залуусыг шагнал хэмээгчийн гайд унагасан МУ-ын Ерөнхийлөгч Элбэгдоржийн нэр залуусын дунд салбарын сайд, соёрхолтуудынхаа хамт навс унасаар байна. Хүмүүс ээ, шагналаас л холхон яваарай. Гэнэдүүлж, гэнэтхэн өгч мэднэ шүү!, цаадуул чинь.

Эх сурвалж: Шуурхай.мн

1779
  • Biye unelegch Hoshin shog 2011 Үзсэн   3604 2014-07-21
  • “Өрөвтас шувууд” хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   1556 2016-10-03
  • Сайхан зургийн ард Үзсэн   942 2019-06-10
  • Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna Үзсэн   1476 2014-10-28
  • Нүүр буддаг төхөөрөмж Үзсэн   1039 2015-06-16
  • Цензургүй яриа - С.Ганбаатар УИХ-ын гишүүн Үзсэн   1973 2015-06-09
  • Солонгос охидын хамтлагийн бүжгийн бэлтгэл /бичлэг/ Үзсэн   1781 2014-08-14
  • АНУ-ын оршин суугч "live" хийж байхдаа бууны суманд оногджээ Үзсэн   1211 2018-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.