|

Баруунд бодит байдал дээр ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй ээ

 

 

 Орос хэл дээр хадмал орчуулгатай

 

 

 


 

 

Монгол хэл дээрхи орчуулга :

Сүүлийн хэдэн сарын турш АНУлс болон Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд [дэлхийн] дайн дэгдээхийг оролдож, тэгээд энэ дайнд ОХУлс болон Европыг татан оруулж мөргөлдүүлэхийг оролдож байгааг бид бүгдээрээ одоо ажиглан харж байгаа. Энэхүү бүрэлдсэн бодит байдал миний тэсвэр тэвчээрийг барсан бөгөөд би урьд өмнө нь олон буруу зүйлүүд хийж ирснээ өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой: сэтгүүлч миний хувьд урьд өмнө нь хийж ирсэн тэр бүх зүйлүүд болон бас миний ажил мэргэжил нэгт нөхдийн хийсээр ирсэн, одоо ч үргэлжлүүлэн хийсээр байгаа тэр бүх зүйлүүд бол тун буруу үйлдлүүд бөгөөд өнөөгийн сэтгүүлчид нийгэм олон нийтийг хууран мэхэлж тархийг нь угааж Оросын эсрэг худал суртал ухуулгыг явуулж байна.


Ер нь сэтгүүлч биднийг зөвхөн Германы ард түмнээс төдийгүй бас Европын бусад бүх ард түмнүүдээс урвуулахын тулд далдуур худалдан авдаг юм аа! Би энэ тухай "Худалдагдсан сэтгүүлчид" нэртэй номондоо дэлгэрэнгүй бичсэн бөгөөд учир нь одоо Европт дайн дахин дэгдэх боломж бүрэлдсэн байгаа нь миний сэтгэлийг их шаналгаж байгаа ба би аливаа дайныг хүсэхгүй байна. Дайн хэзээ ч өөрөө хар аяндаа үүсдэггүй бөгөөд дайныг хэзээд тодорхой бүлэг хүмүүс хүсч тачаадаж харин энэ дайндаа бусдыг өдөөн турхирч байдаг, тэд бол зөвхөн улстөрчид биш ээ, бас [тэдэнд хөлслөгдсөн] сэтгүүлчид юм. Тэгээд би өөрийн тэр номондоо сэтгүүлч бид нар уншигчдынхаа толгойд дайн бол зайлшгүй зүйл гэдэг бодол санааг сэм суулгаж өгөхийн тулд тэднийг хэрхэн яаж хууран мэхэлж байсан тухай бичсэн байгаа. Тэгээд би энэ тухай номоо бичсэн бөгөөд учир нь би үүнийг цаашид тэвчиж чадахгүй, би энэхүү хулхи суртал ухуулгад ханаж цадаж залхсаан!

 

Бид одоо ардчилсан мөн үгээ хэлэх эрх чөлөөтэй, хүний эрхийг дээдэлдэг тийм улсад биш харин өнөөгийн Германд - гадилын улсад амьдарч байна. Хэрэв та бүхэн Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд чухам юу хийж байдгийг, ялангуяа миний ажил мэргэжил нэгт сэтгүүлч нөхдийн юу бичиж ярьж байгааг нь харах юм бол тэд бор хоног, шар өдөр бүхэн оросуудын эсрэг юм санаанаасаа зохион бичиж байдаг ба тэд нар өөрсдөө болохоор бүгдээрээ толгой дараалан АНУлсаас санхүүждэг америкийн засгийн газрын бус байгууллагуудынх нь гишүүд нь байдаг!

 

Би ч бас тэдний нэгэн адил ийм нэг байгууллагынх нь гишүүн байсаан. Жишээлбэл, тэд нар намайг Оклахома мужийнхаа "хүндэт иргэн" болгосон байсан бөгөөд харин яагаад вэ гэдгийг та бүхэн мэдэж байна уу? Яагаад гэвэл би урьд өмнө нь зөвхөн дан Америкийн талыг баримталсан, зөвхөн тэдэнд хэрэгтэй нийтлэлүүдийг нь бичиж өгч байсан учраас тэр юм!

 

Надад америкийн Тагнуулын Төв газар тусламж дэмжлэг үзүүлж байсаан. Яагаад гэж үү? Яагаад гэвэл би Германд гагцхүү америкийн талыг баримталсан сэтгүүлч байх ёстой байсан юм. Гэвч би энэ бүхнээс одоо үнэхээр залхаж байна. Би одоо цаашид ингэж байхыг огт хүсэхгүй байна. Тэгээд би энэ тухайгаа ном болгож бичсэн, харин үүнийг мөнгө олохын төлөө хийсэн юм биш шүү. Энэ ном хэвлэгдэн гарвал надад том асуудлууд үүсгэнээ. Би энэ номоо зөвхөн Германд амьдардаг хүмүүст төдийгүй мөн Европ болон дэлхийн дахины хүн ардад зориулж бичсэн. Тэр номдоо би хөшигний ард чухам юу болж байдгийг харуулахын тулд энэ хөшгийг нь бяцхан сөхөхийг хүссэн юм.

 

Хэрэв бид өнгөрсөн түүхийг эргэн харах юм бол, хэрэв бид 1988 оныг, ялангуяа 3-р сарыг эргэн санах юм бол тэр үед бүх сэтгүүлчид Ирак дахь курдуудын тухай, тэдний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай бичиж байсныг олж харах болно. Үүнийг дэлхий дахин мэдэж байгаа. Гэвч энд нэг сонирхолтой жишээ байгаа: 1988 оны 7-р сард намайг сэтгүүлчийн хувьд иран-иракын хил дээр байрладаг Зубейдад хот уруу томилолт өгч илгээсэн юм. Тэнд Иран ба Иракын хооронд дайн болж байсан ба тэнд Германд үйлдвэрлэсэн хорт хийг Иракын тал иранчуудын эсрэг хэрхэн хэрэглэж байгаа тухай фото сурвалжлага хийлгэхээр намайг илгээсэн байсан. Энэ хорт хийг зарин гэдэг бөгөөд түүнийг Иракт зориулж Германд үйлдвэрлэсэн байсан. Энэ хорт хийгээр иранчуудыг алж хядаж байсан бөгөөд Германд үйлдвэрлэсэн энэ хорт хийгээр иранчуудыг хэрхэн хядаж байгаа тухай фото хальсанд буулгаж авахуулахаар намайг тийш нь илгээсэн байсан юм. Гэвч би Германд буцаж ирсний дараа Франкфуртер Альгемайне Цайтунг сонин миний хийсэн фотосурвалжлагаас нэг жижигхэн зургийг л хэвлэсэн юм. Энэ зурагтай хамт нэг жижигхэн нийтлэл хэвлэсэн байсан бөгөөд тэнд, дэлхийн II дайнаас хойш хэдэн арван жилийн дараа дахиад л Германд үйлдвэрлэсэн хорт хийгээр хүмүүсийг хядаж байгаа нь ямар аймшигтай, хүнлэг бус байсан тухай ОГТ дурьдаагүй өнгөрсөн юм. Энэ тухай тэнд нэг ч үг, үсэг байхгүй байсан даа! Нөхцөл байдал ийм л байсан, тэгээд намайг Ирак уруу шал дэмий явуулж сурвалжлага хийлгэснийг ойлгосон бөгөөд би энэ тухай дэлхий дахины сонорт хүргэж чадаагүй учир тэд намайг хуурч мэхэлсэн гэдгийг би дотроо мэдэрч байсаан. Өнөөдрийг хүртэл жирийн герман иргэд Иран - Иракын тэр дайнд манай улсад үйлдвэрлэсэн хорт хийг хэрэглэж байсан гэдгийг мэдэхгүй байгаа. Тэр үед Зубейдад хотод гэхэд л хэдэн зуун, магадгүй хэдэн мянган хүмүүсийг энэ хорт хийгээр хядсан юм...

 

Одоо би тагнуулын тусгай албадад зориулж чухам юу хийж байсан тухайгаа ярья:

Хилийн чандад, бусад улс оронд очоод өөрсдийгөө сэтгүүлч гэж танилцуулж байгаа тэр хүмүүс бол бодит байдал дээр бүгд сэтгүүлчид байдаггүй гэдгийг одоо хүмүүс сайн ойлгож байх хэрэгтэй. Тэд өөрсдийгөө Америкийн эсвэл Европын сэтгүүлчид гэж ярьж танилцуулж байж болох ч яг үнэн хэрэг дээрээ "албан бус агентууд" гэж нэрлэгддэг тийм хүмүүс байдаг. Тэднийг америкчууд яг ингэж нэрлэдэг бөгөөд би тэд нарын нэг "албан бус агент" нь байсан юм.

Тэдний тагнуулын тусгай албаны "албан бус агент" байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол чи [гадаадын] тагнуулын тусгай албанд зүтгэдэг, тэдэнд хэрэгтэй үед нь хэзээд тусалдаг тэдний гарын туршуул болсон гэсэн үг юм. Хэрэв чамайг гаднын агент гэдгийг чинь илрүүлэх юм бол, эсвэл гадаадын тусгай албадтай холбоотой, тэдний төлөө ажилладаг, чамайг яг сэтгүүлч биш гэдгийг чинь тогтоосон ч гэсэн эдгээр тусгай албад хэзээ ч үүнийгээ хүлээн зөвшөөрч "Энэ залуу манайд ажилладаг" гэж хэлэхгүй гэсэн үг! Тэд бүр чамтай холбоотой гэдгээ ч үгүйсгэнэ. Чухамдаа ийм хүмүүсийг л тусгай албадын "албан бус агентууд" гэж нэрлээд байгаа хэрэг юм шүү дээ.

 

Тэгээд би эдгээр тусгай албадын хэд хэдэн удаагийн ажиллагаанд нь оролцож тэдэнд тусалж байсандаа одоо харамсаж үнэхээр ичиж байна. Нэн ялангуяа би эрхэм нэр хүндтэй Франкфуртер Альгемайне Цайтунг сонинд ийм байдлаар ажиллаж байсандаа ичиж байна. Учир нь намайг тэр тэрбумтнууд нь далдуур худалдан авч байсаан, тодорхой нийтлэлүүд дотор надаар уншигчдад худлаа хэлүүлж байхын тулд америкчууд намайг далдуур худалдан авч байсаан...

 

Энэ ярилцлагыг өгөхөөр машинаараа явж байхдаа би Франкфуртер Альгемайне Цайтунг сонинд Оросыг дэмжсэн өнгө аястай ямар нэг юм бичвэл чухам юу болох байсныг төсөөлөн бодож байсаан. Энэ тохиолдолд яг яах байсныг би мэдэхгүй, гэхдээ би энд нэг зүйлийг сайн мэдэж байна - сэтгүүлч бид нарыг бүгдийг нь Европын холбооны болон Америкийн ашиг сонирхолыг л хамгаалсан, дан нэг талыг барьсан тийм нийтлэлүүд бичиж байхад, харин Оросын тухай бол хэзээ ч ямар ч эерэг юм бичиж болохгүй гэж яг нохой шиг сургуулилж сургасан байдаг юм аа! Нөхцөл байдал одоо ийм байгаад би үнэхээр харамсаж байна, өнөөгийн энэ байдал нь ардчилал болон үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаархи ойлголт төсөөлөлтэй зөрчилдөж байгаа ба иймээс би үүний төлөө та бүхнээс уучлалт гуйж байна.

 

Герман улс зарим талаараа АНУлсын колони мөн бөгөөд үүнийг олон зүйл дээрээс олж харж болно. Жишээлбэл, Германы нутаг дэвсгэр дээр атомын зэвсэгтэй цэргийн баазууд байлгахыг германчуудын үнэмлэхүй олонхи нь хүсэхгүй байгаа атал энэ нь америкчууд одоо болтол Германы нутаг дэвсгэр дээр цэргийн баазууд, атомын зэвсгээ байрлуулсаар байгаад саад хийж огт чадахгүй байгаа билээ. Ийм учраас бид одоо ч АНУлсын колони хэвээр байгаа. Тэгээд ч америкчуудад өөрсдийн энэ колони улс дотроо германы залуу сэтгүүлчидтэй өвөрмөц холбоогоо тогтооход маш хялбархан байдаг юм.

 

Энд анхаарал татах маш чухал нэг зүйл бол иймэрхүү харьцаануудыг Герман болон АНУлсад байрлаж байгаа атлантын хоёр эргийн улсуудын засгийн газрын бус байгууллагуудаар дамжуулан тогтоодог юм аа! Германы томоохон нэр хүндтэй сонингууд, сэтгүүлүүд болон радио станцууд, телевизийн сувгууд бүр улсын сувгуудын хүртэл бүх сэтгүүлчид атлантын улсууд /Америк-английн гэсэн үг/-ын засгийн газрын бус байгууллагуудынх нь гишүүд эсвэл тэдний албан ёсны хамтрагчид болсон байдаг. Чухамдаа эдгээр "атлантын нурууны" засгийн газрын бус байгууллагууд дотор германы сэтгүүлчдийг америкийн талыг баримтлагчид болгон сургаж хүмүүжүүлдэг юм! Тэнд, мэдээжийн хэрэг, хэн ч чам дээр ирээд шуудхан "- Сайн уу, бид Тагнуулын төв газрын ажилтнууд байна, та бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна уу" гэж асуудаггүй. Тэд ингэж ил тод шуудхан ажилладаггүй юм аа.

 

Эдгээр "атлантын нурууны" засгийн газрын бус байгууллагууд эхлээд германы сэтгүүлчдийг АНУлсад айлчлахыг урьдаг, ингэхдээ тэд бүх замын зардал болон тэнд байх зардлыг нь даадаг. Иймэрхүү замаар тэд сэтгүүлчдийг тойруу замаар далдуур худалдан авдаг бөгөөд тэд нар нь ч үүгээр дамжуулан долларын төлөө тэдэнд "хэрэгтэй юм" хийж өгч сурдаг, мөн тэд нар ингэж эдгээр том байгууллагуудтай сайн харьцаатай байхыг эрмэлзэх болсноор хуйвалдаан хээл хахуулийн сүлжээнд нь хутгалдан орооцолддог. Тэгээд эдгээр "сайн харьцаанууд" нь үнэн хэрэг дээрээ гадаадын тусгай албадын "албан ёсны бус агент" мөн болохыг эсвэл шууд АНУлсын Тагнуулын төв газрын эсвэл тусгай албадынх нь албан ёсны агент болсон гэдгээ сайн "мэддэггүй".

 

Германы залуу сэтгүүлчид эдгээр "атлантын нурууны" засгийн газрын бус байгууллагуудын дотор сайн "найзын харьцаанууд" тогтоодог бөгөөд тэнд тэд нар "сайн найз" нартаа нэг тийм "тусгай үйлчилгээ" үзүүлж байдаг. Тэднээс америкчууд "Та надад тусалж чадах уу?" эсвэл "Та нэг жижигхэн ажилд маань тусалж чадах уу?" гэж асуудаг. Яг ийм замаар хэсэг хугацааны дараа эдгээр залуу герман сэтгүүлчдийн тархи мөлчийтэл угаагдсан байдаг.

 

Мэдээжийн хэрэг, ганцхан германы сэтгүүлчдийг ингэж элсүүлэн авдаг гэсэн үг биш юм. Юуны өмнө эдгээр "атлантын нурууны" засгийн газрын бус байгууллагууд британийн сэтгүүлчдийн тархийг  угааж байдаг. Учир нь Их британи Германыг бодвол АНУлстай илүү олон зүйлээрээ холбоотой. Мөн Израйлын сэтгүүлчдийг ч эдгээр засгийн газрын бус байгууллагуудаар дамжуулан маш хүчтэй боловсруулж байдаг. Францын сэтгүүлчдийг ч ялгаагүй, хэдийгээр Франц улс Герман болон Их британи шиг АНУлсаас төдийлөн хараат биш хэдий ч.

 

"Атлантын нуруу"-ны эдгээр засгийн газрын бус байгууллагууд бас Австралийн болон Шинэ зеландын сэтгүүлчид дээр төвлөрөн ажилладаг, мөн Тайваны болон бусад олон орны сэтгүүлчидтэй засгийн газрын бус байгууллагуудаараа дамжуулан нягт тулж ажиллаж байдаг. Мөн түүнчлэн Арабын улсуудын сэтгүүлчид ч бас эдгээр засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагаанд татагдан ордог. Жишээ нь, Иордан ба Оманы хаант улсын сэтгүүлчид гэх мэт.

 

Эдгээр сэтгүүлч-нийтлэлчид өөрсдийн улс орондоо нэр хүндтэйд тооцогдож байдаг боловч хэрэв гүнзгийхэн ухаад үзвэл тэд нар бүгдээрээ ердөө л америкийн Тагнуулын төв газрын дуулгавартай утсан хүүхэлдэйнүүд нь байдаг.

 

Одоо би та нарт эдгээр тусгай албадууд сэтгүүлчидтэй хэрхэн яаж тулан ажиллаж байдгийн ганцхан жишээг ярьж өгье. Заримдаа эдгээр тусгай албадын ажилтнууд сонины байранд өөрсдөө ирцгээж нэг сэтгүүлчийн нэрийг тавиад өөрсдийнхөө нийтлэлийг хэвлүүлдэг. Би та нарт бусад сэтгүүлчидтэй тохиолдож байсан тэр жишээнүүдийг ярихгүй ээ, харин өөрт минь тохиолдсон нэг явдлыг ярьж өгье.

Нэгэн удаа Франкфуртер Альгемайне Цайтунг сонины байранд германы BND гадаад тагнуулын газрын тусгай албаны хоёр ажилтан ирж надтай уулзсныг би санаж байна. Германы тусгай алба BND бол ердөө л америкийн Тагнуулын төв газрын салбар нэгж нь төдий бөгөөд ТТГазар өөрөө BND-г үүсгэн байгуулсан юм. Тэгээд нэг сайхан өдөр BND-ын тэр хоёр ажилтан Франкфуртад байрладаг манай офис уруу надтай уулзахаар ирсэн байсан нь тэр юм. Тэр хоёр Ливийн тухай, Муамар Каддафийн тухай нийтлэл надаар "бичүүлэх" нэг өвөрмөц хүсэлт тавьсан.

 

Надад Ливийн тухай ч, Каддафийн тухай ч мэдээлэл байгаагүй болохоор тэр хоёр надад нэг нууц мэдээлэл өгөөд намайг энэ мэдээллийг өөрийн нэрээр сониндоо тавихыг  хүссэн юм. Би тэр нийтлэлийг нь өөрийн нэрээр сониндоо хэвлүүлсэн, гэхдээ тэр нийтлэл чинь минийх байгаагүй харин BND-гадаад тагнуулын газрын тусгай албаны захиалгат нийтлэл байсан юм. Тагнуулын тусгай албадууд дуртай зүйлээ бичиж байгаа ийм нөхцөлд үүнийг чөлөөт сэтгүүлзүй гэж Та үнэхээр нэрлэж чадах  уу?!

 

Энэ нийтлэлийг би өөрийн номондоо бүрэн эхээр нь бичсэн, тэнд Ливийн тухай, Каддафийн тухай байгаа, тэр нийтлэлд Каддафи хорт хий үйлдвэрлэдэг нэг үйлдвэрийг байгуулах гэж оролдож байсан мэт болгож  бичсэн байсан, хэрэв би эндүүрээгүй бол Рапта хотод гэж байсан санагдана. Тусгай албанаас надад энэ мэдээллийг өгсөн. Каддафид хорт хийн зэвсэг байсан мэт энэхүү мэдээлэл нь хоёр хоногийн дараа гэхэд дэлхийн бүх сонингуудад хэвлэгдсэн байсан шүү! Гэвч энэ мэдээлэл нь сэтгүүлч надаас биш харин Германы нэг тусгай албанаас үүсэлтэй байсан. Энэ тусгай алба надад ийм мэдээлэл өгч намайг өөрийн нэрээр сониндоо хэвлүүлэхийг хүссэн юм. Гэвч энэ чинь бидний нөгөө чөлөөт сэтгүүлзүй гэж ойлгодог зүйл огт биш шүү дээ. Тусгай алба юуг нийтлэхийг харин юуг нийтэлж болохгүйг шийдэж байхад шүү!

 

Хэрэв би тэр тусгай албанд ийм нийтлэлээ миний нэрээр гаргахыг зөвшөөрөөгүй бол юу болох байсан бол...Хэрэв та "үгүй" гэж тэдэнд хэлэх юм бол юу тохиолддог тухай нэг жишээг та бүхэнд ярьж өгье. Манай энд, Германд хурдны автозамууд дээр гарсан осолыг зохицуулах үүрэгтэй, нисдэг тэрэгтэй аврах алба байдаг. Энэ албыг нисдэг тэрэгний өнгөөр нь "Улбар шар ангелууд" гэж нэрлэдэг. Энэ "Улбар шар ангелууд" аврах багийн нисдэг тэрэгний нэг нисгэгч байсан юм, түүнийг BND тусгай албаныхан "албан бус агент"-аа болгож тэдний даалгавраар энэ багт үргэлжлүүлэн ажиллахыг санал болгоход нь тэр зөвшөөрөөгүй татгалзсан байсан юм.

 

Тэр ингэж татгалзсан хариу өгснийх нь дараа түүнийг ажлаас нь гэнэт халсан бөгөөд тэрээр шүүхэд хандсан боловч шүүхээс түүнийг ажлаас нь халсан нь зөв гэсэн шийдвэр гаргаж түүнийг "итгэж болохооргүй найдваргүй этгээд" гэж тодорхойлсон байсан юм.  Түүнийг тусгай албадын заавраар ажиллахыг зөвшөөрөөгүй учраас л ажлаас нь халж гудамжинд гарган хаясан хэрэг юм. Ийм болохоор би сэтгүүлчийн хувьд хэрэв тусгай албадын заавраар ажиллахыг зөвшөөрөхгүй юм бол юу болохыг би мэдэж байсаан. Миний гэрт 6 удаа нэгжлэг хийсэн бөгөөд учир нь германы энэ эрх баригчид намайг улсын нууц мэдээлэл задруулсан хэрэгт буруутгасан юм. Тэгээд тэд 6 удаа гэрт минь нэгжлэг хийсэн.

 

Тэд одоо намайг дуугарахгүй гэж бодож байгаа, гэвч надад Үнэн илүү чухал, Үнэн хэзээд ямар ч байсан ялах л болно, Үнэнийг устгах боломжгүй юм. Тэд намайг одоо яах нь ёстой падгүй ээ - надад 3 удаа инфаркт тохиолдож байсан, надад үр хүүхэд байхгүй учир надад айх юм алга. Хэрэв тэд нар намайг шүүхээрээ буруутгаж шорондоо хийх юм бол би Үнэний төлөө суухад бэлэн байна, Үнэн өөрөө ийм золиосны үнэтэй!

 

 

Одоо хүмүүс дэлхий дахинд, бүр улс Эх оронд нь чухам юу болоод байгааг ойлгохоо больсон байгаагийн цаад учир шалтгааныг ойлгож байна уу?...

 Бид 24 жил хоосон зэрэглээ рүү ... мөхлийн ангал уруу мөлхөж яваа !..


Судлаач Х.Болорболд

Эрхэм та судлаач Х.Болорболдын бусад бүтээлийг түүний албан ёсны вэблог bolor.info -оос уншина уу?

1746
  • Дуучин Т.Ариунаа “21 жилийн дараа” эргэн ирлээ Үзсэн   655 2017-10-21
  • Шанелийн Хүүхдийн загварын үзүүлбэр Үзсэн   749 2018-06-01
  • Ангараг дээр ус УРСАЖ байна Үзсэн   1158 2015-09-29
  • “Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Амьдрал чиний төлөө” Үзсэн   1609 2014-08-16
  • Urban Talk S02E03 Үзсэн   754 2019-10-28
  • Хээрийн сургуулийн үеэр нам унтсан цэргийг "олзолсон" нь /бичлэг, хөгжилтэй/ Үзсэн   724 2016-12-14
  • Дэлхийд Ганцхан МОНГОЛ НААДАМ 2013-7-11 Үзсэн   2335 2014-07-18
  • Э.Энх-Эрдэнэ I 3-р шат I Дугаар 2 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1416 2016-11-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.