|

Сахиусан тэнгэрүүд 2 сая долларын үнэтэй дотуур хувцасыг танилцууллаа

Victoria’s Secret-ийн алдарт шоу зохиогдохын өмнө зарим нууц нь задарч эхэлсэн байна. Энэ үзүүлбэрийн үеэр тэд "Fantasy Bra" хэмээх дотуур хувцасны загварыг танилцуулах бөгөөд энэ нь 2 сая долларын үнэтэй худалдаалагдах юм байна. Хувцас бүрт 16 мянган үнэт чулуу болон 18 каратын алтаар чимсэн аж.

 





 

Загварыг Victoria’s Secret-ийн алдарт моделууд болох Адриана Лим болон Алессандра Амбросио нар танилцуулах юм байна. Тэд аль хэдийн энэ үнэт хослолыг өмсөөд үзчихсэн бөгөөд сурталчилгааны зураг авалтанд оролцсон байна.


Үнэт эдлэлийг зохион бүтээгч нь Паскаль Муавад бөгөөд 1890 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Muawad" компанийн төлөөлөгч юм. Дэлхийн хамгийн үнэтэй үнэт эдлэл үйлдвэрлэдгээрээ энэ компани хэд хэдэн удаа Гиннесийн амжилтын номд бүртгэгдэж байжээ.



Сонирхуулахад, өнгөрсөн онд модель Кэндис Свэйнпол 10 сая долларын үнэтэй хөхний даруулгыг шоуны үеэр танилцуулж байсан билээ.



1892
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.