|

Монголын анхны марк 1924 онд хэвлэгджээ

Эх үрсийн жаргал сэдвэн дор эмэгтэй хүний гоо үзэсгэлэн энэрэнгүй сэтгэлийг илтгэсэн орон орны маркны цуглуулгыг гурван самбарт дамнуулан үзүүлжээ. Энэ цуглуулганы эзэн бол 8 настай Билгүүн хүү юм. Билгүүний анхны үзэсгэлэн Монгол маркийн 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд тавигдсан нь энэ. Хорвоод мэндэлсэн өдрөөс нь эхлэн өвөө нь хүүдээ зориулж марк цуглуулж, харин мэдээ орсон цагаасаа өөрөө бие даан цуглуулсаар одоо 6-7 сэдэвтэй 300 хол давсан марктай болсон гэж бидэнд ярьсан юм. Монгол улсад анхны марк хэвлэгдснээс хойш өдгөө 90 дэхь жилтэйгээ золгож байна. тэмлэглэлт өдрийг тохиолдуулан Монгол шуудан компани, Монголын филателийн холбоо, монгол маркийн газраас хамтран Үндэсний түүхийн музейд 5 өдөр үргэлжлэх Монголын Филателийн Үндэсний үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнд 11 цуглуулагчийн 800 д төрийн марк, дугтуй, ил захидлыг дэлгэн үзүүлжээ. Энэ үзэсгэлэнгээс 1924 онд хэвлэгдсэн монголын анхны 7 цуврал маркийг үзэж болно. Тэдгээр маркийг монголын шуудан холбоо гакрын анхны дарга Бат-очир гэдэг хүн хийж байсан түүхтэй бөгөөд монголын тусгаар тогтнолыг илтгэн агуулжээ. Ийнхүү анхдагчаас өгсүүлээд нийгмийн түүхийг бүхэлд нь үечлэн харуулсан байна. Мишээл 6 настайгаасаа марк цуглуулж эхэлсэн. Түүний цуглуулгууд тив дэлхийн 24 удаагийн үзэсгэлэнгээс удаа шагнал хүртжээ. Голдуу космос, үндэсний хувцас сэдвээр оролцдог юм байна. Энэ жилийн хувьд 4 сард Тайван улсад болох үзэсгэлэнд ороцохоор бэлтгэж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад Монгол улсын хувьд марк идэвхитэй цуглуулдаг 100 гаруй хүн бий. Харин өмнөд хөршид 20 гаруй сая байдаг гэсэн. Марк бол цуглуулгын хаан. Тэрчлэн цаг үеийн түүхийг хадгалж үлддэг учраас улс орны үнэт өв бас үнэт цаас юм. Энэ ач холбогдлыг хүүхэд залууст таниулан мэдүүлэх шинэ менежмент одоо цагт хэрэгтэй байна гэж Монголын фелатилийн холбооны зүгээс үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлж байлаа.
2387
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.