|

Коби түүхэнд бичигдэж, Лейкэрс дорнод бүсийн тэргүүн багийг хожлоо

НБА-гийн талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Дорнод бүсийг тэргүүлж байгаа Торонто Репторсыг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагас 49-58 харьцаагаар илүүрхсэн Лейкэрс сүүлийн хагаст цаг дуусах мөчид Коби Брайнт шидсэн ч Валинцинус хаалт хийснээр 109-109 харьцаагаар тэнцэжээ. Нэмэлт цагт Лейкэрс илүү байж чадсанаар 122-129 харьцаагаар улирлын 4 дэх ялалтыг байгууллаа. Тус тоглолтод Коби Брайнт 31 оноо, 12 оновчтой дамжуулалт, 11 самбараас бөмбөг авалтыг хийж, өөрийн замналын 20 дах Трипль-Даблийг хийлээ. Ингэснээр тэр одоо тоглож буй тоглогчдоос карьертаа хийсэн Трипль-Даблийнхаа тоогоор Ражон Рондогийн хамт 2-р байрт бичигдэж эхэллээ. Мөн өнөөдөр 6000 дахь оновчтой дамжуулалтыг үзүүлсэн бөгөөд 30000 оноо, 6000 удаа самбараас бөмбөг авсан, 6000 оновчтой дамжуулалт үзүүлсэн НБА-гийн түүхэн дэх анхны тоглогч болж, хамгийн хөгшин насандаа 30+ оноо 10+ самбар 10+ дамжуулалт гүйцэтгэсэн тоглогч болжээ. Харин багаараа дорнод бүсийн багуудтай гурван удаа тоглож ялагдаагүй 3-0 буюу 100 хувийнн амжилттай явна. Өмнө нь Атланта Хокс багийг талбайд нь буулгаж авсан бөгөөд Коби Брайнт тэр тоглолтонд кареерынхаа 32000дах оноог авч, Хорнетсийг өөрийн талбайдаа хожжээ.

Харин эсрэг багаас Кайл Ловри 29 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Террэнс Росс 20 оноог авчээ.Харин өмнөх тоглолтод Торонто Рэпторс багаас Демар Дерозан гэмтсэн бол түүнийг орлож Васкез хамгаалагчийн байрлалд энэ улиралд анх удаа гараанд гарч 33 минут тоглон 19 оноог авсан юм. Тус баг нь энэ улиралд 13 хожил, 3 хожигдол гэсэн амжилт нь багийнх нь түүхэн дэх хамгийн сайн эхлэл нь болжээ.

Бусад тоглолтууд
Сан Антонио Спөрс 111-89 Бостон Селтикс
Чикаго Буллз 102-84 Бруклин Нетс
Голден Стейт Уорриорс 104-93 Детройт Пистонс
Мемфис Гриззлис 97-85 Сакермэнто Кингс
Миами Хит 86-79 Нью-Иорк Никс
Орлондо Межик 93-90 Финикс Санс
Минносато Тембэруолвз 93-107 Портленд Трейл Блэйзэрс
Торонто Репторс 122-129 Лос Анжелес Лейкэрс нэмэлт цаг
TORONTO RAPTORS (13-4)
FIELD GOALSREBOUNDS
  POS MIN FGM-A 3PM-A FTM-A +/- OFF DEF TOT AST PF ST TO BS BA PTS
T. Ross F 38:01 8-12 4-7 0-0 -3 1 4 5 1 3 0 1 0 0 20
A. Johnson F 22:20 3-5 0-0 0-0 -4 1 3 4 4 4 0 1 2 0 6
J. Valanciunas C 33:21 4-10 0-0 1-2 -7 2 11 13 1 1 0 1 3 1 9
G. Vasquez G 33:55 8-16 1-5 2-4 -7 0 0 0 5 1 1 0 0 0 19
K. Lowry G 41:23 10-28 1-8 8-12 -7 2 4 6 9 6 3 2 0 4 29
L. Williams   25:52 5-17 3-9 6-7 +6 0 2 2 1 2 1 1 0 1 19
P. Patterson   33:34 3-8 0-4 4-4 -2 5 8 13 3 1 0 0 1 0 10
J. Johnson   21:49 3-5 0-1 2-2 -7 1 3 4 0 6 0 1 0 0 8
C. Hayes   05:20 1-2 0-0 0-0 -6 1 1 2 0 1 0 0 0 1 2277
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.