|

Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” киноны трэйлер

"China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан-Жак Анно ажилласан бөгөөд тэрээр 1988 онд "Баавгай”, 2004 онд "Ах дүүс” зэрэг кино бүтээж, чоно, баавгай, бар зэрэг зэрлэг амьтантай харьцан кино бүтээл гаргадаг туршлагатай нэгэн юм.

Энэхүү кинонд Монгол улсын Соёлын Тэргүүний ажилтан Р.Анхням тоглосон бөгөөд тэрээр Өвөр Монголын "Гаадан мээрин” кинонд тоглосноороо франц найруулагчийн нүдэнд өртжээ.Киноны зураг авалтыг ӨМӨЗО-нд 2013 оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Киноны төсөвт ойролцоогоор 38 сая ам.долларын хөрөнгийг зарцуулсан байна.

"Чонон сүлд" кино 2015 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр Франц улсад, хоёрдугаар сарын 19-ний өдөр Хятадад тус тус нээлтээ хийнэ. Сонирхуулахад, зохиолч Зян Руны 2004 онд хэвлүүлсэн "Чонон сүлд” роман 20 сая хувь борлогдож, "Мао Зэ Дуний ишлэлүүд”-ийн дараа орох Хятадын хамгийн борлуулалттай номоор шалгарсан билээ.

Та бүхэндээ "Чонон сүлд" киноны трэйлерийг хүргэж байна.

2294
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.