|

Өнөөдөр "Алтан ус" нээлтээ хийнэ

Танд их хэмжээний мөнгө олох боломж гарвал та хамгийн түрүүнд юу хийх вэ? Амьдрал тэр чигээрээ мөнгө олох хэрэгсэл гэж үү? Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. "Keystone Films”, "Khagan Films”, "Nu producing”-ийн хамтын бүтээл "Алтан ус” Монголын уран сайхны кино энэ сарын 21-нд буюу өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрд реппер Gee, Rokit bay нар хамтран тогложээ.

Кино сонирхогчдын дунд аль хэдийн хүлээлт үүсгээд байгаа тус киноны зураг авалтын дийлэнх хэсгийг элсэн цөлд авсан аж. Зохиолын санааг МУГЗ Ц. Нацагдорж гаргаж, Э. Оргил зохиолч, найруулагчаар ажилласан "Алтан ус” кинонд тарчигхан амьдралтай найзууд богино хугацаанд баяжих хүсэлдээ автан өөртөө байх бүх зүйлээ зарж алтны эрэлд гарахаар шийднэ. Эхэндээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу байсан ч эцсийн мөчид байдал буруугаар эргэж алтаа аваад үхэх үү?, алтаа хаяад амьд үлдэх үү? Гэсэн хоёр сонголт тэдний өмнө гарч ирснээр киноны үйл явдал үргэлжилнэ.

1767
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.